[{{mminutes}}:{{sseconds}}] X
Пользователь приглашает вас присоединиться к открытой игре игре с друзьями .
Обычный монгольский
(4)       Используют 17 человек

Комментарии

Мультилингва 7 августа 2021
Словарь включён в программу мероприятия [08.08.21 - 29.09.21] Мультилингва МЕГА 3.
Мультилингва 15 августа 2018
Словарь включён в программу мероприятия [18.07.18 - 07.09.18] Мультилингва МЕГА 2.
Написать тут
Описание:
Тексты длиной 270-310 символов
Автор:
Phemmer
Создан:
29 февраля 2016 в 22:13 (текущая версия от 12 июля 2020 в 17:22)
Публичный:
Нет
Тип словаря:
Тексты
Цельные тексты, разделяемые пустой строкой (единственный текст на словарь также допускается).
Информация:
Поиск и подбор материала: I_rena
Нарезка отрывков словаря: Phemmer
Содержание:
1 Энэ өдөр ууртай царайтай хот төлөвлөлтийн багш Росси инээмсэглэж байсан, урьдчилсан нэг шалгалтаа сайн өгсөн зэргийг санаснаа Энхмаа, өглөөнөөс эхлээд л бүх юм сайхан эхэлсэн юмаа гэж сэтгэл хангалуун бодоод автобуснаас бууж алхалаа. Орой болсон учир цэцэг зардаг эмээ үлдэгдэл цэцгээ хурааж байв.
2 Өөр нэг дагуул ламтны юмыг ачсан болтой луус хөтөлж, уул хийдийн арай доогуур мяндагтай хоёр хүний хувраг бүгдийн сүүл барин явж бусад морьтой улсыг өчүүхэн ч үл хайхран инээдэм тоглоом хийж явлаа. Хуврагийн хамт яваа хүн нь нуруу өндөр, туранхайвтар авч шөрмөслөг, чадалтай, дөч гаруй насны эр ажээ.
3 Харамсалтай нь радио тасалдаж паржигнаад энэ тэндээс ганц хоёр үг сонсогдов. Оюу толгой Таван толгой гэснээ унтарч Сайншандын цогцолбор гэж дуу тавиад бүр паг. Хуушуур хайрах мэт шажигнаснаа хэвтээ тэнхлэгийн төмөр замаа Таван толгойгоос Улаангом Өлгий Цагаан нуур гээд овоо яримаар болсноо гацчихав.
4 Таван толгойгоос зүүн тийш Сайншанд Чойбалсан хүртэл төмөр зам гээд амьсгал хураав. Хоёр хүүхэн гомдолтой хоцорлоо. Тэгтэл дахин дуу хадаж, Дөргөн Тайширын усан гэснээ цэр нусандаа хэсэг цацаад сэргэхдээ бага оврын атомын цахилгаан станц гээд дахин бөглөрөв. Намын амлалтын ээлжит нэвтрүүлэг таарчээ.
5 Гэсэн хэдий ч чадсангүй гээд Бадарч санаа алдаж байна. Тэр хоёрын зовлон ижил тул яриа их таарна. Хань хамжаатай болсон нь дээр юм байна гэж Бадарч Зундуйд үг цухуйлгав. Хоосон хорвоо юм ч үгүй мөртлөө яасан ч хатуу юм бэ гэж хоёул халаглаж, халамцуу эрсийн зангаар уярцгаав. Хүү нь дагаад салдаггүй.
6 Энэ ертөнцийн хамгийн үнэнч зүрх тавин хоёр дюймын бэлхүүсний дээхнэ цохилж буй нь даанч харамсалтай. Далд орж үз Гувер! Гувер эрхэм дөчин тавтай, баян, мунхаг хойно сайхан Еленагийн зүрхийг булааж чадна гэж үү? Гувер дөчин тавтай, баян, мунхаг, бас тарган, үргэлжийн нажид зовлонд нэрвэгдэх хувьтай.
7 Гэтэл тэр бүсгүй урьд нь хэзээ ч байгаагүй аятай гэнэтхэн ингээд яваад өгчээ. Нуугдчихаж. Алга болчихож. Гэхдээ мэдээж хэдхэн хоног, хамгийн ихдээ л долоо, хоёр долоо хоног биз, гэтэл эвдэршгүй, амгалан тайван толгой хоргоддог газарт нь үхэл өөрөө хуруугаа дүрсэн мэт хачин аймшигтай санагдахыг яана.
8 Өглөө сэрвэл далан таван ханатай далай цагаан өргөө нь ч эд баялаг элдэв дээд нь ч үгүй болсон байжээ. Өвгөн эмгэн хоёр өнөөх муу найман ханатай навсгар хар гэртээ үлдээд далан нөхөөс болсон хуучин хувцас нь хөглөрсөн байна гэнэ. Эмгэн нь сэрээд дуу алдан гаслаж учир явдлыг өвгөнөөсөө шалгааж гарчээ.
9 Гэгээвч бүхнээс гэрэл цацран гудамжинд явахад шарсан галууны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа учир аргагүй шүү дээ. Хөөрхий охинд юу эс бодогдох вэ дээ. Тэр гэртээ харих замд нь байдаг мөргөцгийг арай гэж олжээ. Тэнд хөлөө атиран суулаа. Хүйтэн ч улам чангаран, гэртээ харих тун хэцүү байлаа.
10 Тэгсэн дор бол шоронгийн хадаас байсан нь хамаагүй дээр. Мэдээж тэнд юм бүхэн хахир чанд журамтай, гэхдээ эр хүний амин хувийн хэрэгт хэн ч шүлстэй хошуугаа дүрэхгүй. Өвлийн улирлыг арал дээр өнгөрөөхөөр шийдсэн Сопи өөрийнхөө санасанд хүрэх ажилдаа даруй оров. Амар хялбар олон зам шорон руу хөтөлнө.
11 Зургадугаар гудамжны буланд чамин гоё хураасан бараатай шилэн лангууны хурц гялаан гэрэл нааш цааш сүлжигчдийн нүдийг хужирлаж авай. Сопи том чулуу шүүрч аваад, лангууны шил рүү чулуудаж орхив. Булангийн цаанаас хүн зон үргэсэн адуу шиг пижигнэлдэн гарч ирсэн бөгөөд бүхний өмнө цагдаа харайлгаж явав.
12 Аюулт үзэгдэл нөмөр хоргогүй нүцгэн талыг шөнө өдөр хоёр хуу арчаад гэнэт эхэлсэн шигээ гэнэт арилчихав. Цасанд дарагдсан хахир талаас өндийж ирэх амьтай голтой хүн мал үлдэж үү? Шуурганд гөлчийтөл үлээлгэсэн нүд алдам хов хоосон тал гялалзан цайвалзах нь даанч дээ гэмээр яасан цэвдэг яасан харгис вэ?
13 Эрт урьд цагт унага хээр унтаж байгаад эхээсээ төөрч хоцорчээ. Тэгээд ганцаараа ижил олон сүрэг, ээжийгээ хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарчээ. Унага ууттай зүйлийг ихэд сонирхон ойнгойлгож үзмээр санагджээ. Тэгээд уутны амыг тайлтал дотроос нь өлөн хөх чоно араа шүдээ ярзайлган үсрэн гарч ирээд,...
14 Түүнтэй дүйцэхээр юм бусад дэлгүүрээс олдоогүй, тэгээд ч мань хүн бусдынх нь барааг цөмийг нь урвуулж хөрвүүлж орхисон юм чинь. Энэ бол энгийн, эрхэмсэг төв хээтэй, нүд хуурсан гял цал бус, жинхэнэ чанар чансаагаараа сэтгэл булаасан энгэрийн цагны цагаан алтан гинж байлаа. Сайхан эд ийм байх ёстой биз.
15 Намрын айсуй хүйтнээс өөрийгөө хамгаалах арга зам, хөрөнгө мөнгийг сүүхээлэн олох зөвлөлийг толгой даан байгуулах тийм цаг яах ийхийн завгүй тулж ирснийг Сопи ойлгов. Тийм ч учраас мань эр өөрийнхөө сандал дээр жихүүцэн хавчилзжээ. Сопигийн өвлийг өнгөрөөх төлөвлөгөөнд нэр төр хөөцөлдсөн юм даанч үгүй.
16 Жавар хамаг биеийг нь нэвт жиндүүллээ. Тамхины мухлагт хийн цоргиураас навчин тамхиа тааваараа асааж буй нэгэн ноёнтныг тэр олж харав. Тэр өөрийнхөө торгон шүхрийг хаалганы дэргэд орхичихлоо. Сопи босго даван, шүхрийг шүүрч аваад аядуухан холджээ. Навчин тамхи зуусан эрхэм түүнийг шалмаг аргагүй дагав.
17 Жимд бэлэг авахад ердөө л нэг доллар наян долоохон цент байна! Миний Жимд! Зул сарын баяраар түүнд юу бэлэглэхээ бодож, хичнээн олон цагийг баяр баясал дүүрэн өнгөрөөлөө. Юу ч юм бэ, нэг тийм ер бусын, ховор нандин, үнэтэй цайтай, Жимд ногдох өчүүхэн атугай нэртэй цуутай, хувьтай юу ч юм бэ тийм нэг юм.
18 Ганц ч чүдэнз зараагүй, ганц ч зоос олоогүй болохоор ингээд харивал эцэг маань зодно гэж мэдэж байлаа. Тэднийхэн хагархай хананыхаа зай завсрыг бүс даавууныхаа тасархай, сүрэл өвсөөр чигжин, хаанаасаа бол хаанаасаа салхи сийгсэн хонгилд аж төрдөг тул гэртээ харилаа ч гэсэн адилхан даарна гэж бодож байв.
19 Сопигийн ой гутан цаашаа сажилав. Ингээд хоёр удаа чадхийчихлээ. Гудамжны эсрэг талд онцын гомдол саналгүй нэгэн зоогийн газар харагдана. Энэ харин ёстой бэл нимгэн, бэлчээр уужимтай улсад зориулагджээ. Эндхийн сав суулга, агаар нь хүнд өтгөн, харин ширээний бүтээлэг, тавагтай шөл нь нимгэхэн, шингэхэн.
20 Хэрэв бүдүүн Фальстафын гэгээн ариун бодлыг хайлуулж орхивол тэр нь туранхай Ромеод буйгаас хавьгүй арвин байх биз. Гэхдээ янаглан амраглагч эр хүнд санаа алдахыг зөвшөөрдөгөөс бус аахилж амьсгаадах нь байж болшгүй зүйл. Тарган улсын хувь тохиол бол Момусын бараа болооч нар дунд салбаганан бүжих бүлгээ.
21 Бүсгүй төмөр орон дээр унаад өгсөн ч түүний эцэнгэр турьхан бие хуучин муу пүршийг нь өчүүхэн ч хотойлгосонгүй. Энэхүү тамын нүхнээ булшлагдсан бүсгүй, хүнд зовхио арай ядан нээснээ инээмсэглэвэй. Яагаад гэвэл чин үнэнч Уилли Жексон нь хурц, амгалан гэгээгээрээ адрын цонхоор түүнийг гийгүүлэнхэн байлаа.
22 Түүний амьдралын хувирашгүй хэв маяг ийнхүү өөрчлөгдөж, энэ бүхэн түүнийг хиртхийлгэв. Хоол аягалж авчрахдаа Кэтигийн үргэлж өмсдөг хар одтой, ув улаан ормогч сандлын түшлэгнээс дүүжлээтэй, хов хоосон, хэвгүй үлбийж унжаад, уй төрөм ёозгүй. Ойр зуур өмсдөг даашинзнууд нь энд тэндгүй үрчийлдэн хөглөрчээ.
23 Гал түлэх зуураа чулуужсан бичгээ тойруулан ажиглах зуураа баруун энгэрийн модны хаяа руу харлаа. Цайгаа уугаад зүүдээ үнэн эсэхийг шалгаж үзэхээр модны хаяа руу алхав. Ойртох тусам догдолж зүрх нь түг түг цохилно. Модны хаяанд ирлээ, өвсөн дунд зэвэрсэн төмөр шиг зүйл харагдлаа. Гайхсандаа хөшиж орхив.
24 Шүхрийн хуучин эзэн хойшоо ухарлаа. Харин цагдаа хачин гоё ангийн үсэн дээлтэй, өндөр, шаргал үст хүүхэнд туслахаар ум хумгүй ухасхийсэн бөгөөд хоёр байшингийн цаахантайгаас трамвай харагдсан болохоор түүнийг гудамж хөндлөн гаргаж өгөх ёстой болжээ. Засварт зэрэмдэглүүлсэн гудамжаар Сопи дорно зүг эргэв.
25 Түүнд шуурга уруудахаас өөр арга байсангүй. Цасан шуурга нүүр нүдгүй шавхуурдаж, хамаг хувцсыг нойтон цас шавлаа. Бүх хувцас нь нэвтэрсэн тул тэр дорхноо осгож, эрүү шүд нь тачигнан хавшиж, хамаг бие нь дагжин чичирч эхлэв. Зундуй осгож үхэхээ мэдсэнээр Нэргүй Жүгдэр хоёрыг үхсэн гэдэгт эргэлзэхээ болив.
26 Ухаан нь орж гарч байх шиг. Амьд явах эрхээ тэр бээр аль түрүү Жүгдэрийнд байхдаа алдсанаа ухаарсан билээ. Түүнд үхэх шийд хангалттай хуримтлагджээ. Гагцхүү хүү охин хоёроо бодохоор гайхаш барагдана. Бас Нэргүй Жүгдэр хоёрыг хөнөөснөө ойлгож үхэл рүү зориглоно. Нэг мэдэхнээ тэр явган явж байгаа ч юм шиг.
27 Өршөөгөөрэй, эрхмүүд ээ. Найрал дуучид гишгүүр дээрээ гарч, ноён Гуверын бие цогцын тухай гашуудал харууслын нулимсаа асгаруулахыг саатан хүлээцгээе. Өөхөлж зузаарахын хар хорлолын тухай, бүдүүрч хүндрэхийн гай түйтгэрийн тухай, таргалахын эмгэнэл аймшгийн тухай бүрээчид минь цангинатал бүрээдээд орхиоч.
28 Тэр хөлгүй харанхуйд живээд, өөрөө тийнхүү гайхмаар, нэмэр тус ч үгүй нэр хайрласан одыг нь ганц бяцхан дөрвөлж хүрээлэн байлаа. Хатагтай Лонгнекерын зөв ч биз, энэ од ерөөс Уилли Жексон бус, харин Адаг чуулганы мананцарын Гамма ч байж магад. Гэхдээ энэ од битгий л Гамма байгаасай гэж би юутай их хүснэм.
29 Энхрийлэн таалах дур хүслийг минь салхи надад авчирсан санагдав. Салхи, салхи өмнө нь яагаад мэдсэнгүй вэ? Хөндий хоосон цээжиндээ булгилан цохилох зүрхийг суулгав. Хэзээ зүрхгүй болсноо ч санах юм алга. Ингэхэд тэр гэдэг чинь би өөрөө би гэдэг чинь Салхины хүү... Харин Борооны охин. Санах юм даанч алга.
30 Эрт урьд цагт, энэ дэлхийн хаана ч юм бэ нэгэн өнцөгт нэг худаг байдаг юмсанжээ. Тэр худагт өрөөсөн нүд нь сохор мэлхий оршин суудаг байжээ. Гэтэл ийм үйл явдал болжээ. Нэгэн өдөр гадаад их далайд их салхи шуурга хөдөлж түүний долгион давалгаанаар далайгаас нэгэн яст мэлхий хуурай газарт шидэгдэж орхижээ.
31 Жавартай тэр өглөө гэртээ харих замд нь байдаг өнөөх мөргөцгөөс охиныг олов. Хацарт нь улаан туяа татан, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч нэгэнт амьсгалаа хураасан байлаа. Хуучин жилийн сүүлчийн өдөр хөөрхий охин ийнхүү өөд болжээ. Шинэ оны наран чүдэнз худалдагч охины амгалан цогцсыг гийгүүлнэ.
32 Тэр дундаас хамгийн аятай зам нь зоогийн газраар дайрна. Та тансаг чамин зоогийн газар таатай сайхан үдийн хоол захиалж, амаараа гартал лавичихаад төлбөрийн чадваргүй гээд орилчихно. Таныг цагдаагийн гарт чимээ имээгүйхэн тушааж, олон үгтэй шүүгч сайн санааны үзүүрт тос гэдэг шиг эл буянт үйлийг гүйцээнэ.
33 Цагдаа Сопиг бүр сэжиг таамгийн чинээтэй ч хүлээж авахыг хүссэнгүй. Тэгээд ч чулуугаар дэлгүүрийн лангуу хага цохидог улс хуулийн төлөөлөгч нартай ингээд хэлэлцээ хийгээд, ярьж хөөрөөд байдаггүй. Тэд ум хумгүй хөлөө гартаа аван арилдаг. Хорооллын цаахантай трамвайн араас гүйж яваа хүнийг цагдаа харчихжээ.
34 Сопи бүхний сэжиг хүргэсэн, ой гутам, гудамжны шалиг эрийн дүрд тоглохоор сэтгэл шулуудав. Сонгосон золиосных нь номхон томоотой гадаад төрх, сүрдмээр цагдаагийн ойрхон байгаа, цагдаагийн хүнд гар мөрөндөө одоохон хүрэхийг мэдэрч, дулаахан арал дээрх өвлийн амралт юухан байхав гэсэн итгэл түүнд хайрлажээ.
35 Долгион орж ирж, радионы дуу нэг тодорч нэг бүдгэрч чимээ тасарснаа дахин паржигнаж гарлаа. Хань хамжааны хүслэн болсон хоёр хүүхэн гэнэт тэнгэрээс аврагч бурхан гэрт заларсан аятай догдолж, эгээ л Жүгдэрийг аварсан тухай тэр хоёрт мэдээлэх гэж Төр засаг долгион зориуд цацсан юм шиг горьдох нь өрөвдөлтэй.
36 Өглөө бүр ургах нарнаар хоёр хөөрхөн хүү хоёр модноос баясгалантайяа бууж ирээд өдөржин наадаж харуй бүрий болохоор тус тусын модны навчинд шингэж алга болдог болов. Энэ гайхалтай явдлыг нэг өдөр хааны хоньчин үзээд гэргийдээ ярив. Гэргий нь айлынхандаа ярив. Айлын хүн, хүүдээ хөөрөв. Хүү нь ноёндоо хэлэв.
37 Тэнгэр арилмагц өл алдсан хонь хашаандаа майлалдаж, Сүрэн тэднийг хашаанаас гаргаад хойноос нь түлш дууссан тул хөр цасан дотроос аргал түүхээр шээзгий үүрээд дагав. Ухаан ороогүй Зундуйг Жавзан арга буюу бөөцийлөн гэрт ганцаар хоцорчээ. Сүрэн хонин сүргээ даган ойр хавьдаа арай өндөрлөг товцог дээр гарав.
38 Гэхдээ ламбрекенээрээ гайхуулж бишрүүлэхийн тулд өрөө хөлслөхөөр завдаж буй шинэ хүн бүрийг хатагтай ёс шиг тийш нь дагуулж ирдэг юм. Тийнхүү орж гарах тоолонд намайг хөөж орхих вий хэмээн айдаст автсан эрхэм Скиддер өрөөнийхөө хөлсний өр ширээс нэг хэсгийг нь ч болтугай заавал төлдөг авай. Дараа нь яахав.
39 Энэ гэрийн эзэгтэйг дээрх бүх шат дамжлагыг туулж байх зуурт орон гэрийг нь сайн хараад орхиё. Долоо хоногийн найман долларын үнэтэй, тавилгатай, хөлсний байр. Модоо барьсан гуйлгачин гэхээс илүүтэй таг чимээгүй ядуурал тавил заслаас нь тов тодорхой. Гадаахь гол хаалганых нь доохно шуудангийн хайрцаг байна.
40 Тэгээд ч арал дээрх зочломтгой тухлаг шорон хэдэн жил ч түүний өвлийн харш болов доо. Мань хүнээс арай илүү жаргалтай эх орон нэгтнүүд нь Флорида ч юм уу эс бөгөөс Ривьера руу одох тасалбараа авч байгаа юм шиг Сопи жилийн жилд Арал руу одох аяллын бэлтгэлээ төвөггүй базаадаг юм. Цаг нь ч аргагүй тулж иржээ.
41 Сопи хэл хөс, шуугиан түчигэнээн барагтай бол үл хүрэх буйдхан гудманд сая нэг хүрч, Медисон цэцэрлэгт гудамжны зүг замнав. Цэцэрлэгт хүрээлэнгийн ганц сандал орон гэр нь болох тэр цагт ч, хүмүүнийг төрөлх орон руу нь хөтөлдөг тэр мэдрэхүй бөхдөггүй аж. Гэтэл чимээгүй нэгэн гудамжинд Сопи гэнэтхэн зогтусав.
42 Хэрэв та хатагтай Паркерын бүхий л бие сэтгэлээрээ илэрхийлж буй жигшил зэвүүцлийг тэсвэрлэж чадваас, ноён Скиддерийн том өрөөг үзүүлэхээр гуравдугаар давхар руу таныг дагуулж одно. Ноён Скиддерийн өрөөг хөлслүүлэхгүй л дээ. Тэр тэнд өдөржин жүжиг бичиж, цаасан иштэй тамхиа манартал баагиулж суудаг юм чинь.
43 Урьд өнчин гурван хүүхэд байжээ. Ганц тугалтай үнээтэй юм байжээ. Үнээний гурван хөхийг гурван хүүхэд, нэг хөхийг тугал нь хөхөж амьдардаг байжээ. Нэгэн өдөр үнээ нь бэлчээрт гараад эргэж ирсэнгүй. Нэг өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Хоёр өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Гурван өдөр болоход тугал нь харангасан үхжээ.
44 Тэгтэл Зундуйн чихэнд гэргийн нь дуу аялах зөөлхөн чимээ сонсогдлоо. Гэргий нь дууны аяыг мөн ч гоё олно шүү. Тэр их бүдэг аялж байна. Түүнийхээ сонсогдох төдий бүдэг авиаг үүрд алдчих гэж буй мэт Зундуй нойрон дундаа чих тавин чагнав. Их ч хөөрхөн дуу юм, их ч хөөрхөн дуулж байна. Гэнэт Зундуйд юусан билээ?
45 Хүрэл хүү хүрмээ аваад хаанд бараалхаж болсон явдлыг яриад хүрмээ бэлэглэж гэнэ. Хаан маш ихээр баярлаж Хүрэл хүүд хааны сангаас их хишиг хүртээжээ. Үүнд нь Үсчин өвгөн улам ихээр хорсож ямар аргаар Усчин өвгөний хүүг хорлох аргыг бодож байжээ. Хааны хатан ч тэр шөнөөс эхлэн бие нь сайжирч эв эрүүл болж гэнэ.
46 Түүний ерэн түмэн адууны доторх цөсөн хээрэгч гүү нь жил бүрийн найман сарын арван тавны нар мандах үед эрдэнийн алтан унага гардаг гэнэ. Гэвч цөсөн хээрэгчийг унаглах үед Ерэндэй мэргэн хааны ерэн түмэн цэрэг нь манаж байтал нар гарах зүгийн Гарьд шувуу хулгайлж аваад явчихдаг гэнэ. Ингэж есөн унагаа алджээ.
47 Түшлэг дээр нь Кэтигийн цэнхэр цамц тохоостой. Цамцнаас нь хүртэл түүний галбир төрх алдагдаагүй байлаа. Хажууд нь нөгөө л байдаг жижиг үрчлээс өег хангалуун, тухтай амьдралынх нь төлөө цуцталаа хөдөлмөрлөгч түүний гарын халуухан мөр тов тодхон. Хонхны бүдэгхэн, цөхрөлтгүй жингэнээн, эгшиг тэндээс дуурсах аж.
48 Хөх хүлэг баатар дайн тулаан болоход түмэн цэргийн тэргүүнд орж дайсныг дардаг, тайван цагт үргэлж ан гөрөө хийж алс хол явж нар салхиар хань нөхөр хийж дөрвөн улиралаар зугаа цэнгэлээ болгодож байжээ. Нэг удаа Хөх хүлэг алс хол ан гөрөө хийхээр явж байсан чинь зам дээр нэг хүн уул нүхэлж зогсчээ.
49 Хоёулаа хамтарч амьдрах уу? гэсэнд нүхлээч зөвшөөрч хамт цааш явжээ. Гэтэл замд нь нэг хүн мөр мөшгиж яваа тааралджээ. Хөх хүлэг чи юу хийж яваа юм бэ? гэсэнд Би мөр мөшгөгч хүн. Арван жил болсон аалзны мөр, хорин жил болсон хорхойн мөрийг мөшгөж чадна гэжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг за чи бас бас л сайн эр юм.
50 Чи бас бидэнтэй нийлэхгүй юу? гэсэнд мөшгөгч бас зөвшөөрчээ. Бас замд нь нэг хүн юм харваж байжээ. Чи юу хийж чаддаг хүн бэ? гэхэд: Би долоон уулын заана байсан гөрөөсний нүдийг ч алдалхгүй харваж чадна. За чи бас сайн эр юм байна. Бид нартай хамт амьдрах уу? гэхэд харваач зөвшөөрч хамт явжээ.
51 Тэр хүнийг дагуулаад тавуулаа болоод явж байтал нэг хүн далай балгаж байжээ. Чи юу хийдэг хүн бэ гэсэнд би далай балгагч хүн гэжээ. Далай балгагчийг бас дагуулан цааш явж байтал нэг хүн юм чагнаж зогсчээ. Чи юу хийж байна? гэсэн чинь тэр хүн би ч чагнагч хүн ямар ч хол юмыг чагнаж, сонсч чаддаг гэж хэлж гэнэ.
52 Тэр хүн бол ямар ч юмыг шинжиж мэдэж чаддаг гэнэ. Тэгээд шинжээчийг дагуулан цааш явжээ. Тэр долон хүнтэй Хөх хүлэг ах дүү болж хамтарч амь зуухаар хэлэлцээд нэг уулын хөтөл дээр гарч хоол унд хийж идэж уугаад хоёр гурав хоносны дараа нэг өдөр Хөх хүлэг нэг хүрд босгоод долоон нөхөртөө хэлж гэнэ.
53 За та нар энэ хүрдийг сайн харж бай. Би гэрээс гараад их удсан тул яваад ар гэртээ харьж эхнэр хүүхдээ эргээд ирье. Хэрэв энэ хүрд үргэлж энэ хэвээрээ эргээд байвал намайг сайн явна гэж бодоцгоо. Хэрэв буруу эргээд эхэлбэл муу явна гэж мэдээд миний хойноос очоорой гэж хэлээд явжээ.
54 Хөх хүлгийн хатан: Мэдэхгүй, би яаж мэдэхэв дээ гэж. Тэгэхээр нь шивэгчин хүүхэн: Чи өнөө шөнө Хөх хүлгийг ирэхээр нь сүнс чинь хаана байдаг юм бэ? гэж асуу. Чи миний сүнсээр яах гээв гэж асуух байх. Нэг гэрт байдаг эр эм хоёр гэдэг чинь нэгнийхээ сүнсийг мэдэж байх хэрэгтэй юм шүү гэж хэл.
55 Хөх хүлэг: Чи миний сүнсээр яах гээ вэ? Гэхэд хатан шивэгчний зааснаар л нэг гэрийн эр эм хоёр чинь нэгнийхээ сүнийг мэдэж байх нь хэрэгтэй юм бишүү? гэхэд Хөх хүлэг тийм ч байж болох юм гэж бодоод: Миний нэг сүнс голт зүрхэндээ, нэг нь бууны замагт, нэг нь гэзэгний ул дор байдаг юм гээд хэлчихжээ.
56 Маргааш нь Хөх хүлэг бас л гадуур гарч явсны хойгуур хааны шивэгчин гүйж ирэхээр нь Хөх хүлгийн хатан гурван сүнсний байдаг газрыг хэлж гэнэ. Шивэгчин яваад өгчээ. Хөх хүлэг шөнө орой ирээд унтаад өгсөн чинь тэр шивэгчин гүйж ирээд гурван сүнсийг нь хулгайлж аваад хатавчинд булж хаячихаад явчихжээ.
57 Гэтэл хааны шивэгчин гүйж ирээд хатныг уйлж унжиж байхад нь тайтгаруулаад: За яахав чам шиг үзэсгэлэнтэй хатанд эр нөхөр хаа мундах билээ. Юунд уйлж унжаад байгаа юм бэ? Дэмий битгий өөрийгөө зовоо гэж хэлээд наргиж идэж уусаар өнжжээ. Гэтэл Хөх хүлгийн босгосон хүрд буруу эргээд эхэлж гэнэ.
58 Тэгээд тэд бүгд ан гөрөө хийж амьдарцгааан боловч Хөх хүлэг гэр орондоо очиж болохгүй, бас эхнэр хүүхэд нь айж сандрахаас өөр юмгүй гэж бодоод нөхөдтэйгээ хамт хэд хонож байсан чинь нэг өдөр Хөх хүлгийн ганц хүү нум сум харваж тоглож явтал нэг сум уул давж ирээд Хөх хүлгийн өвөр дээр унажээ.
59 Энэ лав нэг аюултай дарагдашгүй дайсан босч ирж байгаа хэрэг гэж бодоод сууж байтал хааны шивэгчин орж ирэхээр нь хүүгийн хэлснийг ярьжээ. Шивэгчин За тэр чинь чиний нөхөр амьдарч байгаа хэрэг биш бүх л бүтэн хаан гүрнийг сүйтгэх аюулт шулмас босч байгаа нь тэр гэж хэлээд тэр дороо хаанд очиж хэлжээ.
60 Ёстой аюултай буг шулмас босч байгаа нь тэр байлгүй яахав. Бушуухан түмэн цэрэг гаргаж барьж ир гэж явуулжээ. Түмэн цэрэг очиж Хөх хүлэгийг долоон нөхрийн хамт барьж иржээ. Хаан тэднийг гурван давхар төмөр байшинд хийж цоожилж гэнэ. Тэгэхээр нь Хөх хүлэг: За чагнагч чагна.
61 Биднийг яах гэж байна? гэжээ. Чагнагч чагнаж байгаад: Хааныхан зөвлөгөөн хийж биднийг гурван давхар төмөр байшинг нэвт түймэрдэж шатааж алахаар шийдвэр гаргаж байна гэжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг: За нүхлээч доошоо нүхэл. Чагнаач хүн малын дуунаас хол гарч байгаа эсэхийг шалгаад чагнаад бай гэжээ.
62 Чангаач: одоо нэг сарын газрын хоногийн хол гарчээ гэж хэлж гэнэ. Тэгэхээр нь Хөх хүлэг: За нүхлээч одоо дээшээ нүхэлж цоолж гар гэжээ. Нүхлээч дээшээ нүхэлсээр дээш гарч иржээ. Тэгээд бүгд амар мэнд айл амьтангүй газраар гарч ирж ан гөрөө хийж аж төрж суугаад: Чагнаачийг чагна.
63 Хааны ордныхон яаж байна? гэжээ. Чагнаач чагнаж үзээд: Оо хааныхан гурван давхар төмөр байшин нэвт найман шулмасыг түймэрдэж алаад үзсэн чинь яс ч үгүй, үс ч үгүй там руу унаж алга болсон байна гэлцэж их найр наадам хийж байна гэжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг за одоо далай балгагч далай балгаад хааныхан руу асга.
64 Хаан цахилгаан буулгахаар дээшээ нисэх байх. Харваач алдалгүй харваж унага гэж хуваарилжээ. Тэгээд хааныханд ойртож очоод нэг сайхан хөдөөд. Энд бид уснааас гаргасан бүхнээ тавих хэрэгтэй гэж хэлээд Хөх хүлэг далай балгагч хоёр уулын орой дээр гарч хараад Далай балгагчийг За чи далай балгаад тавь гэжээ.
65 Хаан цахилгаан буулгахаар тэнгэр өөд нистэл харваач ганцхан харваад унагачихжээ. Тэгсэн бүгдээрээ шүүрээчийн зөөвсөн хөдөөд ирсэн чинь тэр долоон баатар Хөх хүлгийн үзэсгэлэнт хатныг булаацалдаж байжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг энэ чинь миний хатан, хүү хоёр. Би авсан ханиа хүүтэйгээ авалгүй яахав гэжээ.
66 Түүнийг авч ирвэл эдгэнэ гэж айлджээ. Дэнсүвээ баатар тэр зүгт явахаар болоход адуучин Аг сахал өвгөн: За Дэнсүвээ баатар чи баруун хойд зүг рүү явж байтал чинь зам дээр нэг аглаг тал тааралдана. Тэ талаар явж байтал хар цагаан хоёр могой бие биеээ ороож салах аргагүй эрчлэн үхэж байгаа тааралдана.
67 Түүнийг чи биед нь гэм хийхгүйгээр эрчийг нь салгаж хоёр тийш нь явуулаад тэр газар нь үүнийг тавиарай гээд шагайн чинээ цагаан чулуу өгчээ. Тэгээд түүнээс цааш явж байтал чинь нэг уулын амнаас цагаан халтар гичий гарч ирээд урчих шахах байх. Энэ бөгжийг үзүүлээрэй гэж алтан бөгж өгчээ.
68 Түүнийг ядам хуруундаа хийж гэнэ. Түүнээс цааш явахад чинь нэг уулан аманд долоон хар гэр бий. Хамгийн адгийн гэрт ор. Цагаан, хар, хөх гурван адсага баруун хойморт нь дэвссэн байгаа. Цагаан адсага дээр суу түүнээс дээш сууж болохгүй. Бүр шахаад байвал хар адсага дээр нь сууж болно.
69 Хөх адсага дээр хэрхэвч сууж болохгүй шүү. ЭНэ бөгжөө хүнд битгий үзүүл гэж захижээ. Дэнсүвээ баатар аян замдаа гарчээ. Баруун хойд зүгийг барьж долоон долоо дөчин есөн хоног яваад нэг их нүд алдам тал газар орж ирж гэнэ. Тэр талын тэхий дунд нь орж явтал асар их тоос шороо манарч.
70 Бүр ойртоод дэргэд нь хүрч ирвэл бух биш, хар цагаан хоёр могой бие биеэ ороон салах аргагүй болон өнхөрсөөр бүхэх шахаж байжээ. Дэнсүвээ баатар тэр хоёр могойг эвтэйхэн барьж орооцолдоог нь гаргаад хоёр тийш нь тавьж дунд нь өвгөний өгсөн шагайн чинээ цагаан чулууг газарт хатгаж орхиод явжээ.
71 Нэг ууланд хүрч түүнийг таваад ам руу нь орж явсан чинь нэг цагаан халтар гичий гүйж ирээд золтой л урчихсангүй хоргоогоод байхаар нь нөгөө алтан бөгжөө үзүүлсэн чинь сүүлээ шарваад яваад өгчээ. Дэнсүвээ баатар цааш нь яваад нэг хамар давтал тэр уулын аманд долоон хар гэр байж гэнэ.
72 Хамгийн адгийн гэрт орсон чинь ялдамхан зантай авгай хүн дээшээ суу гэж баруун хоймор өөд заахад хамгийн адгийн цагаан адсага дээр сууж гэнэ. Авгай маш сайхан цай аягалж өгөхөд нь галын эхэнд тулгын хавирга дээр дусаасан чинь тас хайлж сэтэрчээ. Тэгээд идэж уусаар байтал идээндээ хордож согтуу болжээ.
73 Түүнээс цааш улам согтоод байтал нэг ядуу бүсгүй юм гуйж иржээ. Хүү согтуудаа өгөх юмаа олж ядаж байгаад өвгөний өгсөн алтан бөгжийг сугалаад өгчихжээ. Тэгсний дараа дээшилсээр дээшилсээр байгаад хөх адсага дээр суутал нүхэн там руу унаж гэнэ. Тэгээд яасныг мэдэхгүй болжээ.
74 Газар дээр нь юу ч үгүй ганц том бул хар чулуу үлдсэн байжээ. Тэгтэл нэг өдөр бул хар чулууны ёроолоор нэг үнэг гүйж яваад ёроолыг нь ухсан чинь нүх гарчээ. Нүхээр доошоо харсан чинь газар там. Тамын ёроолд хүн хэвтжээ. Үнэг сүүлээ усанд дүрж ирээд тэр хүний дээр сэгсэрсэн чинь тэнд хэвтсэн хүн сэргэжээ.
75 Үнэг ганц шилгээгээд гоёмсог сайхан бүсгүй хүн болж нөгөө Дэнсүвээ баатрын авч явсан бөгжийг гаргаж ирээ бул хар чулууг шидсэн чинь бул хар чулуу бут үсэрч шороо болоод нүхэн там бүтэж, Дэнсүвээ баатар газар ил гарч ирж гэнэ. Тэгэхээр нь тэр бүсгүй: Та хаанахын хэн гэгч, хаа хүрч яваа хүн бэ? гэж асууж гэнэ.
76 Гэтэл тэр бүсгүй: Та адуучин өвгөний өгсөн бөгжийг яасан бэ? гэж асуужээ. Дэнсүвээ баатар ухаантай ухаангүйн завсар нэг ядуу бүсгүйд өгснөө там тум санаж байгаагаа хэлжээ. Тэр бүсгүй та адуучин өвгөний үгийг дагаж мөрдөж чадаагүйн учраас ийм нэгэн цагийн саад тотгорт автжээ.
77 Түүнээс цааш явж байсан чинь Гүш улаан цэцэг Дэнсүү баатарт хэлжээ. За олдоо ингэсхийгээд бид хоёр нэг их уудам талд орно. Тэгэхэд тал дундаас цагаан морьтой, цагаан дээлтэй цагаан малгай өмссөн хүн цагаан дарцаг барьж угтаж ирээд цагаан лусын хаан таныг морилж цай зоогло гэж байна гэх байх.
78 Харин баруун талын хоймрын авдар дээрхи цагаан арьсаа хайрла гэж хэлдэг юм шүү гэж гэнэ. Тэгээд цааш явж байтан чинь үнэхээр их талд орж ирээд голд нь орж явтал цагаан морьтой, цагаан хувцастай, цагаан дарцаг барьсан хүн зам товчилж ирээд та нарыг манай цагаан лусын хаан ирж цай зоогло гэж хэллээ гэж гэнэ.
79 Идээ хоолыг нь идэж уугаад явах болоход лусын хаан алт, мөнгө, эрдэнэ сувд асар их бэлэг барьж нутгийн хил зааж хайрласан ачтай гавьяатай хүн билээ гэжээ. Дэнсүвээ баатар: Бид яаруу яваа улс билээ харин надад юм хайрлах гэж байгаа бол баруун дээд талын авдар дээр байгаа цагаан адсагаа хайрла гэжээ.
80 Хаан буруу харж уйлж, зөв харж инээгээд: Би хүнд өгдөггүй юмсан, гэтэл нутгийн хил зааж хайрласан ачтай хүнд өгөхөөс биш яахаг гэж босч очоод цагаан адсагаа нэг сэгсрээд илбээд өгчээ. Гэтэл цагаан лусын хааны дагина: Оо би Гүш улаан цэцгийг дагаж авахгүй бол боож үхнэ, босч оргоно гэд сүйд болж гэнэ.
81 Хаан: За яая гэхэв явахаас биш гэжээ. Тэгэхийн хамт цагаан лусын хааны дагина цагаа адсагаа аваад сугандаа хавчуулж аваад гүйжээ. Түүнээс цааш явж байтал удалгүй хар морьтой, хар хувцастай хар дарцаг барьсан хүн давхиж зам тосон ирээд та нарыг манай хар лусын хаан ирж цай зооглоно уу гэж байна гэжээ.
82 Тэр гурав хар лусын хааныд очиж мөн л идээ цагааг нь амсаж ууж идэээд явах болсонд хар лусын хаан манай нутгий хил тогтоож хайрласан ачтай буянтай хүн билээ үүнийг авч хайрла гээд мөн их хэмжээний алт мөнгө, эрдэнэ сувд барьжээ. Дэнсүвээ баатар: Ай хаантан минь би яаруу хэрэгтэй явна.
83 Тэгэхээр нь хар лусын хаан буруу харж уйлж, зөв харж инээгээд: За яая гэхэв хүнд өгдөггүй юмсан. Гэтэл нутгийн хил тогтоож хайрласан ачтай гавьяатай хаан хөвгүүн, бас Гүш улаан цэцэг дагина нар хамт яваа болохоор өгөхөөс биш яаж харамлахав гээд босчхар адсагаа нэг сэгсрээд нэг илбээд өгчээ.
84 Тэгэхээр нь хар лусын хаан за яахав яв гэжээ. Хар лусын хааны дагин хар адсагаа сугандаа хавчуулчихаад дагаад гүйжээ. Ингээд дөрвөн хүн хамт явсаар Дэнсгэрэл хааныд хүрч ирвэл хаан дөнгөж амсьгаатай төдий байжээ. Тэгсэн чинь Гүш улаан цэцэг Дэнсүвээ баатарт: За бид одоо очоод үүдэн дээр нь гадаа зогсч байна.
85 Шар зурхаачийн хүү нэг өдөр гуйлга гуйж яваад нэгэн баян айлын хуриманд очиж, ширэн тулмандаа нэлээд яс цуглуулж хийгээд буцаж явтал ширүүн аадар бороо орж явах аргагүй болохоор нь нэг уулын хяр дээр гарч нэлээд томоохон агуй байсныг олж тэр агуйд хоргодож бороог өнгөрүүлэхээр шийджээ.
86 Энэ үеэр хоёр морьтой хүн ирж агуйн аманд ирж морь барьсаар суужээ. Тэр хоёр хүнээс шар зурхаачийн хүү анхандаа айж агуйн мухарт шигдэн байсан боловч удалгүй хоёр хүн яриа хөөрөө дэлгэж, өөрийн таньдаг хүмүүс байсан учир айхгүйгээр тэдний яриаг сэм чагнажээ. Тэр хоёр ийн ярилцжээ.
87 Энэ хүү гэнэн бага, гэлгэр уян байхад эцэг нь өөд болсон болохоор шарилыг "бор туулайн зоо" газар тавьчихсан юм. Хэрэв энэ хүү эцгийхээ шарилыг бор туулайн суга газар тавьсан бол ингэхгүй байсан юм гэжээ. Тэгэхэд нөгөө нь тэр туулайн суга газар гэдэг нь хаана байдаг юм бол? гэж асууж гэнэ.
88 Нөгөө хүн: Бор туулайн суга газар хаа сайгүй байна л даа. Одоо энэ хүүхэд эцгийхээ ясыг энэ уулын өвөр энгэрт байдаг ганц том бул цагаан чулууны дор аваачиж хийвэл ингэж явахгүй билээ гэжээ. Ингэж ярилцаж суутал бороо зогсч, тэнгэр цэлмэж. Хоёр морьтой хүн мордоод явчихжээ.
89 Тэр чулууны доогуур ухаж хөндийлж байгаад эцгийхээ ясыг хийгээд булжээ. Тэгээд зүүн тийш гүйж нөгөө уулын хяр дээр гарвал урд энгэрт нь их сайхан цэлгэр уудам хөндийд хүн мал, айл амьтан дүүрэн харагджээ. Тэр айлуудын дундуур явж байтал нэгэн баян айл тааралджээ. Хүү тэднийд оржээ.
90 Зүүн талд нь эмгэн сууж арьс элдэж, баруун талд нь нэг залуу хүү өвчтэй бололтой хэвтэж байжээ. Шар зурхаачийн хүүд тэр эмгэн цай унд хоол хийж өгч цатгаад, за хүү минь чи манайд сууж бай, би үнээгээ саагаад ирье гээд гарчээ. Хүүг тэднийд амарч байтал эмгэн үнээгээ сааж дуусаад орж иржээ.
91 Хоол идүүлсний дараа тэр эмгэн чи одоо хоол ундаа идэж уусан бол манай хажуугийн айлд орж унт. Манайд хүн унтах арга байхгүй. Миний энэ хүү өвчтэй. Шөнө болохоор ёолж орилоод хүн унтуулдаггүй юм гэжээ. Шар зурхаачийн хүү: Зүгээр зүгээр би ер төвөгшөөхгүй. Одоо харанхуй шөнө унтахаар айл эрээд яахав.
92 Би эндээ л унтана гээд унтжээ. Шөнө дунд дуг нойрон дундаа унтаж байтал хүн амьтан ярилцах чимээгээр сэржээ. Чагнавал гадаа үүдэн дээр нэг хүн, гэрийн дотор хаалганы дэргэд нэг хүн хоорондоо ярьж байгаа чимээ сонсогджээ. Гэтэл хаалган дээр байсан хүн гарах нь мэдэгдэхгүйгээр таг чимээ аниргүй болжээ.
93 Би бол зуун замын бэлчир дээр хэвтсэн мянган бодь садын оньс билээ гэжээ. Тэгээд хүү: Чи хэнтэй ярьж байгаа юм бэ? гэхэд оньс: Энэ урд нэг нуур байгаа. Тэр нуур доторнэг бирмэн байдаг юмаа. Тэр бирмэн шөнө болохоор хүрч ирж наад хүүхдийг чинь хорлож бархируулдаг учраас хүн амьтан унтах аргагүй байдаг юм.
94 Тэгээд би бирмэнийг сая ирэхэд нь өнөө шөнө манайд хүн хонож байна. Чи битгий ор гэж хөөсөн юм гэж хэлжээ. Энэ үгийн сонсоод хүү таг унтаж орхижээ. Өглөө хүү нэлээд орой сэрээд босч ирсэн чинь эмгэн үнээ малаа саахаар гарсан байжээ. Харин хүүгийн өмнө цай хоолныхоо амттай бүхнийг ширээ дүүрэн өрж орхиж гэнэ.
95 Оньс: Би бол зуун замын бэлчирт хэвтсэн мянган бодь садын оньс б илээ. Энэ эмгэн аргал түүж яваад намайг олж авсан юм. Энэ айлын буян хишиг нь надаас шалтгаалдаг. Бас энэ урд байдаг жижиг нуур дотор гурван толгойтой бирмэн бий. Тэр бирмэн шөнө бүр ирж энэ хүүхэдтэй тоглож, хочилж орлиулдаг юм.
96 Хүү тэгвэл тэр бирмэнг нь алж устгаж болдоггүй юм уу? гэж асууж гэнэ. Оньс: Болно болно. Энэ эмгэн бол их буянтай, танил ихтэй хүн. Тийм болохоор хүрз зээтүүтэй олон хүн цуглуулаад нуурын усыг гурван тийш задалж урсгавал тэр бирмэн ил гарч ирнэ. Тэгэхээр нь тэр бирмэнг барьж алж устгавал таарна.
97 Тэгэхээр энэ айлын хүүхэд ямар ч өвчин зовлонгүй эрүүл болно. Хэрэв чи энэ бүхнийг хийж хүүхэд эдгэрэхээр энэ эмгэн чамд янз бүрийн юм өгнө гэвэл битгий ав. Зөвхөн намайг л явъя гэж хэлээрэй гэжээ. Тэр хоёр яриагаа дуусгаад хүү цай хоолоо уух гэж байтал эмгэн орж ирлээ.
98 Эмгэн маш их баярлтай хүүг хүндэлж хүү минь чи ямар их буянтай хүүхэд вэ? Манай энэ муу үү шөнө унтдаггүй дандаа орилж шаналж хонодог юм. Өнгөрсөн шөнө ингэсэнгүй энэ хүүгийн өвчин зовлонг эдгээр арга байна уу? гэж гуйжээ. Хүү би тус болж болно. Та албат, таньдаг хүмүүсээ хүрз зээтүүтэй цуглуул.
99 Танил тал, нүүр сайтай баян эмгэн тэр дорхноо нутаг усныхаа олон түмнийг багаж зэвсэгтэй цуглуулжээ. Хүү тэд нараар уурын усыг гурван тийш нь сэтлүүлж урсгасан чинь гурван толгойто бирмэн ил гарч ирэхэд түүнийг барьцгаа гэж тушаагаад бирмэнийг бариулж уснаас гаргахад бирмэн нар үзээд үхжээ.
100 Эмгэн хүмүүст бэлэг шан өгч тараагаад хүүг дайлж хүндэтгээд, за хүү минь чи их ач гавьяатай хүү юм. Миний хүүг чи эдгээлээ. Одоо чи надаас дөрвөн зүсмийн мал, дөрвөлжийн цагаан өргөө авах уу? эсвэл миний хүү болж энэ муу хүүд минь хань бараа болж гэр орон, мал хөрөнгө хогшлын минь эзэн болох уу? гэжээ.
101 Эмгэн: Чи нялх балчир болохоор хэрэггүй юманд дурлаж байгаа юм байна. Хэр муу хувхай оньсоор чи юу хийх юм бэ? Гэвч чи дураараа бол гээд оньсыг авч өгчээ. Хүү оньсыг авч тэр айлдаа цай хоол идэж ууж аваад гарч явжээ. Явж байх замд оньс: За хүү чи одоо ингээр баруун тийшээ яв.
102 Тэнд гурван настай сай хүүхдээ амбан ноёнд суулгадаг юм. Амбан суусан хүүхэд тэр шөнөдөө үхээд хонодог учир эмгэн өвгөн хоёрын ганц хүүд ээлж ирээд, хүү нь амбан сууж эцэг эх нь харамсаж байгаа юм. Тэр учир битүүлэг байдлыг хаалганы дэргэд суусан хүн чамд тайлбарлаж хэлэх байх.
103 Хүү орж баруун хатавчинд нь суугаад хоол цай ирэхээр нь ууж идсэний дараа зүүн хатавчинд суусан хүнээс энэ их найр цэнгэл юунд хийж байгаа юм бэ? бас энэ өвгөн эмгэн хоёр яалаа гэж уйлж унжиж байгаа юм бэ? гэж асуужээ. Тэр хүн: Энэ бол эзэн хааны зарлигаар амбан ноён сууж тэр хүүхдийн эцэг эх хоёр юм аа.
104 Хүү тэгвэл тэр хүүдийн оронд би суувал яасан юм бэ? Миний хойноос уйлж унжих хүн байхгүй. Би бол нэг удаа сайн цадаад үхэхэд л боллоо шүү дээ гэхэд зүүн хатавчинд суусан хүн дээш явж ноёдод мэдүүлжээ. Тэгтэл хүүг дуудаж гаргаад өөр нэг өргөө гэрт оруулж найр наадам түр завсарлаад нам жим болоод явчихж гэнэ.
105 Хүүг ноёнд аваачиж оруулсан чинь хүүгийн учир байдалтай танилцааад түүгээр амбан суулгахыг зөвшөөрч нэг ээлж өнгөрөө гэсэн бодолтой байсан болохоор амбан ноён суух байсан хүүг эцэг эхтэй нь оруулж ирээд өөр хүн амбан суух боллоо гэж мэдэгдээ хүүг хувцас отго жинсээр чимэглэж гарчээ.
106 Ингээд үдэш орой болсон хойно найр таржээ. Оньс хүн амьтан явсны дараа хүүд: За одоо нэг хүн орж ирнэ. Тэр хүнд амбаны зүүдэг урт хар сэлмийг авч ир гэж хэл. Тэгээд сэлэм авч ирэхэд нь баруун зүүн хатавчинд хоёр шуудай шар будаа оруулж тавиад ёроолыг нь цоол гэж хэл гэжээ.
107 Хүү: Чи яваад амбаны зүүдэ зэр зэвсэгээс урт хар сэлмийг нь аваад ир гэжээ. Тэр хүн гарч урт хар сэлмийг авчирч өгчээ. Тэгээд хүү тэр хүнд: Одоо хоёр шуудай шар будаа оруулж ирээд баруун зүүн хатавчинд тавиад ёроолыг нь цоол гэж хэлжээ. Ингээд хүмүүс явж амбан унтахаар шийджээ.
108 Оньс: Чи одоо суугаагаараа унт. Шөнө дундын хэрд нэг нүд нь сохор, нэг хөл нь доголон, нэг гар нь хугархай, ийм эрэмдэг зэрэмдэг болсон нэг өвгөн ирж ирээд юм гүйх байх. Баруун хатавчинд байгаа ууттай шар будаа руу гаансаараа дохь. Дараа нь мөн тийм эрэмдэг зэрэмдэг болсон нэг эмгэн орж ирээд юм гуйх байх.
109 Зүүн хатавчинд тавьсан шар будаа руу сэлэмнийхээ хуйгаар дохь гэж хэлжээ. ХҮү олбог түшлэг дээрээ суугаагаараа унтаж байтал шөнө дунд өрөөсөн нүдтэй, өрөөсөн гартай, өрөсөн хөлгүй өвгөн эмгэн дараалан орж ирж юм гуйжээ. Хүү баруун зүүн талын ууттай шар будааг зааж сэлэмнийхээ гэрийн бөгсөөр дохижээ.
110 Хүүг босоход нөгөө хүн их л гайхаж бушуухан гарчээ. Хүү гарч морь үзээд буцаж орж ирсэн чинь ноёд түшмэл, бараа бологсод, аягачин гийчин өдий төдий хүн орж ирж амар мэнд айлтган манай заяаны эзэн морилж иржээ гэж учиргүй их баярлалдан цай унд, зоогийг нь оруулж ирж гэнэ.
111 Хүү унд цайгаа ууж байтал оньс: За одоо чи энэ хүмүүст жууз тэрэг бэлтгэ, би хот айл хороогоо эргэнэ гэж гэж хэл гэжээ. Хүү түүнийг орж ирсэн ноёд, түшмэд нарт тушаажээ. Цөм гарч унаа хөсөг, жууз бэлтгэцгээж гэнэ. Оньс: Чи сэлмээ зүүгээд эндээс гарч баруун захын айлуудыг өнгөрөхөд нэг эрэг байгаа.
112 Тэр эргийн мухарт том хар овоохой харагдаж байгаа. Үүдэн дээр нь очоод сэлэмээ сугалаад: Эрстэй гэрийг эвддэг, эр эмийг салгадаг санаа муут шулам чи гарч ир гарч ир гэж хашхир. Тэгэхэд чинь нэг өлөн хөх чоно гарч зугтах байх. Алдалгүй аман хүзүүг нь тас цавчиж ал гэж гэнэ.
113 Жууз тэрэг хөсөг бэлэн боллоо гэж мэдээ айлтгахад хүү гарч жуузанд суугаад баруун тийш яв гэж дохижээ. Тэгээд баруун тийш явсаар бүх айл хотыг өнгөрч хамгийн баруун захын хот айлаас цааш замаар явж байтал нэг мухар эрэг дайралджээ. Ажиглавал эргийн мухарт нэг том хар овоохой байж гэнэ.
114 Түүний үүдэн дээр очиж сэлмээ сугалж бариад: Эрстэй гэрийг эвддэг, эр эмийг салгадаг нүгэлт хар шулам гараад ир гэж хашгирчээ. Тэгтэл гуриатсан өлөн хөх чоно гарч зугтах гэхэд сэлмээ эргүүлэн аман хүзүүг нь тас цавчжээ. Тэгээд буцан өргөөндөө ирж гэнэ. Оньс: Одоо амраад үдээс зүүн тийшээ яваарай гэж хэлжээ.
115 Үдээс хойш зүүн тийш явцгаан шүү гэж хүмүүст хэлж тараажээ. Үдээс хойш хүү жууз тэргэндээ суугаад олон дагуулуудын хамт зүүн тийшээ явжээ. Оньс: Одоо зүүн тийш явсаар байж захын айлуудаас өнгөрсний дараа нэлээд хол нэгэн бут шугуйн захад хүрэхлээр чинь эг муу овоохой модны цол дунд харгадана.
116 Түүний үүдэн дээр очоод: Бут бургас руу шургадаг бузарын хар нүгэлт эм шулам гараад ир гэж хашгир. Тэгээд нэг үнэг гараад зугтах байх. Тун алдаж болохгүй. Аман хүзүүг нь тас цавчиж ал гэжээ. Хүү захын айлуудыг өнгөрч цааш нь нэлээд явж байтал баахан бут бургас харагджээ.
117 Тэр овоохойн үүдэнд очиж зогсоод: Бут бургас руу шургадаг бузарын хар нүгэлт эм шулам гараад ир гэж хашгирчээ. Тэгтэл нэг улаан үнэг гараа гүйтэл сэлмээрээ цавчаар орхисон чинь цаана байсан овоохойн хатавч сэлэмний үзүүрээр цавчигдан үнэгний сүүлийг угаар нь тас цавчаад үнэг сүүлгүй болон зугтаж алга болжээ.
118 Тэгээд бүгдээрээ буцаж ирцгээжээ. Дөнгөж өргөөндөө ороод байтал эзэн хааны зарлиг ирж дугтуйтай бичиг өгчээ. Энэ бичгий задалж үзвэл шинэ суусан амбаныг яаралтай ир гэж эзэн хаан дуудуулсан байжээ. Оньс: За чи үнэгийг алж чадаагүйн чинь уршиг гарч ирж байна. Чи одоо нэн даруй хөдөл.
119 Урагшаа гараад явж байтал чинь таван өнгийн хувцастай, таван өнгийн туг барьсан таван морьтой хүн тааралдана. Хамгийн сүүлийн хүнд мэндийн хариу өгөөд яваарай гэжээ. Бусдад нь дуугарч болохгүй. Түүнээс цааш явж байтал баян цоохор маймаа ирж манайд бууж цай зоогло гэх байх.
120 Тэднийд оч. Тэр маймаа алт мөнгө, торго дурдан их бэлэг барих байх. Яаруу чухал албатай явуу учир хожим хойно болъя гэж хэлээд битгий ав. Гагцхүү шар цоохор муураа өг гэж хэл. Тэгээд муурыг нь аваад өөрийг нь дагуулаад явна шүү гэжээ. Хүү жууз тэргэндээ суугаад замдаа орж явжээ.
121 Өөрөө бас дагаад яв гэжээ. Энэ бүгдийг авч цааш явахад оньс: За чи эзэн хааныд ороод хааны мэнд амарыг асуугаад хатанд дөхөж харснаа: Олны уг дээр суудаг оготор улаан чи энд байна уу? гэж сэлмээ сугал. Үнэг болоод босоод гүйхэд нь шар цоохор муураа хойноосо нь тавь гэж заажээ.
122 Шар цоохор муур хойноос нь хөөж ороод багалзуурыг нь тас хазаж чирч гарч иржээ. Эзэн хаан айн чичирч босч ирээд суудал дээрээ залж суулгажээ. Тэгэхээр нь хүү: Чи эзэн хаан хүн байтлаа гэм зэмгүй олон арван шударга иргэдийг шулам эмийхээ ов живд орж хорлож хөнөөсөн нүгэлт хүн.
123 Гэтэл алс холоос явж аяншаад их ядарсан тул нэгэн уулын бэлд модны захад ганц гэр байхаар нь тэнд буужээ. Гэрт нь орж ирвэл хүн амьтангүй. Гэрийн доторхи зүйлийг ажиглан шинжиж үзвэл: Баруун талаар нь лам хүний суудал, зүүн талаар нь шинжвэл шулмын дүртэй эм хүний суудал байж гэнэ.
124 Хүүхэн Хүрэлдэй хувхай сүүжний ясыг гадаа гаргаж хэмх цохиж шатаагаад эргэж гэрт орж ирээд гэр орныг нь ариутган цэвэрлээд аяныхаа тогоог тавьж гал түлж цай хоолоо хийж идэж уугаад унтжээ. Маргааш өглөө нь Хүүхэн Хүрэлдэйг босч гал түлж, цайгаа чанаж байтал гаднаас нэг том лам орж ирж гэнэ.
125 Амар мэндээ асуулцсан чинь тэр лам: За би энэ гэрийн эзэн билээ. Энд би даяан хийж ном бясалгаж суутал нэг үхээрийн шулам эм ирж миний гэр орныг эзэгнээд надад хүч хүрэгдсэнгүй. Тэгээд би уул хадаар тэнэж яваад урьд шөнө буун дуу гарсан болохоор юу болсон бол гэж ирлэ. Ашгүй чи сайн эр тулдаа даржээ.
126 Одоо чи баруун тийшээ очиж суу. Би чамд хоол цай хийж өгье гээд Хүүхэн хүрэлдэйн цайг өөрт нь гаргаж өгөөд өөрөө тогоогоо тавьж маш сайхан хоол цай хийж өгчээ. тэр хооронд Хүүхэн Хүрэлдэй тэр шулмасыг яаж дарсан, өөрөө юу хийдэг, хаанаас хаа хүрч яваа зэрэг адал явдлуудаа ламд ярьж өгчээ.
127 Чи цагаан зандан мод битгий түл. Цагаан арслангийн зулзага битгий ал. Хаан хүний дагинатай битгий суу. Энэ гурвыг хатуу цээрлэж яваарай. За тэгээд эр хүнд зүдрэх зовох явдал бишгүй л тохиолдоно шүү дээ. Хэрэв тун болохгүй, амь насанд чинь аюул тулж ирвэл Лха тэнгэр гэж залбираарай гэж захижээ.
128 Хэд гурав хонож байтал эзэн хаан дуудуулж гэнэ. Хүүхэн Хүрэлдэй явж очсон чинь хаан: За чи миний албат дотор шилдэг сайн эрсийн нэг. Миний хоёр нүд сохорч байна. Мэргэн зурхайчаас асуусан чинь гадаад далайн цаана цаст өндөр уулын оройд байдаг эр харавтар шувууны нулимс, эм харавтар шувууны мээмний сүү.
129 Ийм хоёр юмыг дусаавал эдгэнэ гэнэ. Үүнийг авч ирж чадах ганц хүн гэвэл ганц чамайг гэж буулаа. Иймд чи түүнийг над дээр олж ирж намайг нүдтэй болго гэж гэнэ. Тэгэхээр Хүүхэн Хүрэлдэй: За надад долоон настай мянган сайн эрэгтэй хүүхэд, мянган тэмээ ачаа хоол унд гэр майхан өг гэжээ.
130 Олон жил явж гадаад далайн захад ойртож ирэхэд хүүхдүүд эцэж цуцаад, өлсөж цангаад тэмээ хөсөг нь муудаад замдаа хоцорсоор байгаад цөөн хүүхэдтэй гадаад далайн захад хүрчээ. Хоол хүнсээ дууссан учраас Хүүхэн Хүрэлдэй хөсөг майхнуудаа буулгаж татаад өөрөө ан гөрөөнд явжээ.
131 Наадах чинь миний огт хэрэглэж болохгүй гэсэн хориотой зүйлүүд байна. Наад арслангийн зулзагаа надад өг. Энэ зүрийг чанаж идэцгээ гээд зүрээ өгч өөрөө цагаан арслангийн зулзагыг авч явжээ. Арслангийн зулзагаас танайх хаана байдаг вэ? гэж асуухад бүр хол цаст өндөр уулын оройд байдаг гэжээ.
132 Тэгээд хоёулаа явсаар байж цаст өндөр уулын оргилд гарч нэг хадан цохионы оройд ирэхэд арслан ирж, чи миний энэ зулзагыг хаанаас авч ирэв? гэжээ. Хүүхэн Хүрэлдэй болсон бүх явдлаа дурдан хэлэхэд цагаан арслан: Чамд их баярлалаа. Чи миний ганц зулзаганы аминд орж аварч чаджээ.
133 Надаас гуйж хүсмээр зүйл байна уу? гэжээ. Хүүхэн Хүрэлдэй Арж Бурж хааны хоёр нүд сохорсон, гадаад далайн цаанаас цаст өндөр уулын оройд байдаг эр харавтар шувууны нулимс, эм харавтар шувууны мээмний сүү хоёрыг дусаавал эдгэнэ гэсэн. Тэгээд намайг түүнийг авхуулахаар явуулсан билээ гэж гэнэ.
134 Чи манайд миний зулзагатай тоглож наадаад байж бай гэж хэлээд тэнгэр өөд нисэн халин алга болжээ. Цагаан арслангийн зулзага Хүүхэн Хүрэлдэйг дагуулан өндөр хадны ангал руу орж дотор нь гэр орон шиг уужим зайтай агуй дотор тоглож байтал шөнө цагаан арсланг хоёр хэрээг авч иржээ.
135 Буцах замд чинь олон хүүхдүүд цөм зам нийлэн ирцгээж манай энд ийм сонинтой, танай тэнд явсан газраар ямар сонинтой вэ? гэх зэргээр олон зүйл асууж шалгаах байх. Тун дуугарч болохгүй. Тэгээд очсон хойноо энэ хоёр шувууг хаана нүдэн дээр барихад чинь нэг нэг юм дусаагаад ниснэ.
136 Буруу юмаа өгсөн бол буруу эргэж нисч одно. Түүгээр л хааны нүд орох эсэхийг мэдээд хоцор гэв. Хүүхэн Хүрэлдэй тэр шувуугаа авад хөсөг майхнаа ачин хөдөлцгөө гэж гэнэ. Бүх юмаа ачаад хөдөлжээ. Зам зуур нөгөө хоцорсон хүүхдүүд цөм зам тосч нийлэхдээ сайн явцгаав уу? Манайд ийм сонин юм үзэж сонслоо.
137 Гэртээ хоноод маргааш өглөө нь хааныд очиж хааны хоёр нүдэн дээр хоёр хэрээгээ барьсан чинь нэг нэг юм дусаагаад тооноор нисэн гарахдаа зөв эргэн хашхиран нисээд яваад өгчээ. Хүүхэн Хүрэлдэй: За яамай, хааны нүдэнд зөв юм өгчээ гэж бодоод хоцорчээ. Хаан: За Хүүхэн Хүрэлдэй.
138 Хаан хөл нь газар хүрэхгүй бөөн баяр хөөр болж суужээ. Хүүхэн Хүрэлдэй орж ирсэн чинь дээш суу гэж урьж залж суулгаад асар том найр хийгээд Хүүхэн Хүрэлдэйд: За чи миний хоёр нүдэнд хараа оруулах ачтай тустай эм залж ирсэн хамгийн их гавьяатай хүн. Чамайг би дуртай юмаар чинь шагнана.
139 Чи дөрвөн зүсмийн мал авна уу? эсвэл алт мөнгө, эд хөрөнгө авна уу аль дуртайгаа ав. Надад хайрлах юм огт байхгүй гэжээ. Тэгэхээр нь Хүүхэн Хүрэлдэй: Үгүй хаантан минь. Өчүүхэн албат боол миний бие хаан таны зарлигаар явсан үнэн билээ. Гэвч би алдар гавьяа байгуулсангүй.
140 Зөвхөн хоёр муу хар шувуу л барьж ирсэн шүү дээ. Түүний төлөө би танаас тийм их юм авахгүй гэж хэлжээ. Тэгсэн чинь хаан: За тэгвэл яахав. Чи ядарсан гуйлгачин биш шилийн сайн эр. Одоогор чамд малтай хогшилтой, буянтай байгаа болохоор би чамд тийм хөрөнгө юм өгөх гэж зүтгэхгүй.
141 Энэ андад ч таарахгүй. тийм болохоор чамд би гарсан ганц дагинатай, түүнийгээ чамд хатан болгож өгье. Чи миний хүргэн болж баян тарган, цэнгэл жаргалтай амьдарч яваад намайг үхэхээр миний хогшил хөрөнгийг өмчилж, гал голомтыг минь залгамжлагч бол. Чамаас өөр хэнд ч ингэхгүй.
142 Тэгтэл Хүүхэн Хүрэлдэй бодож үзвэл: Агт морь атан тэмээ хөөж алс хол нутагт явж, халуунд халж хүйтэнд хөрч, хээр хонож хэц дэрлэж явахаар хааны дагиныг аваад хишгийг нь хүртээд амар тайван хэвтэж байхаас сайн юмгүй гэж бодсон боловч нөгөө лам намайг цагаан зандан мод битгий түл гэсэн.
143 Тэр ч бас л учиртай байлгүй яахав. Цагаан арслангийн зулзага битгий ид гэсэнд би нэг удаа тэр зулзагыг идээгүйгээс болоод цагаан арслан надад хичнээн их тус хүргэв дээ. Арслан авч ирээгүй бол би тэр хоёр шувууг хаанаас олж авч ирэхэв. Ингэхээр ламын хэлсэн зөв байна. Түүнийг дагахгүй бол болохгүй.
144 Тэгэхээр энэ хааныг яадаг хэрэг вэ гэж бодсоноо: За хаантан минь таны хайр шагналд би гялайлаа. Гэвч би танай хайр хишгийг хүлээж чадахгүй. ТА бол тэнгэр язгууртай төмөр хүйтэй эзэн дээд хаан. Би бол суга сармай дээлтэй суугаа майжгий гуталтай ядуу хоосон зарц язгуурын хүн.
145 Тийм учраас би таны тэр их хүнд хишгийг би хүртэх заяа дутна, яавч болохгүй гэжээ. Хаан ихэд уурлаж: Үгүй ер. Хүүхэн Хүрэлдэй чи арай хэтэрч байна. Хаан эзний хувьд би чамаас халамжилж үзээд хайр хишгээ хүртээсэн юм. Харин чи хар санаа гаргаж авахгүй байна. Би чамд дөрвөн зүсэм малаа өглөө авсангүй.
146 Дөрвөлжин цагаан өргөө өглөө, авсангүй. Гаргасан ганц охиноо өглөө, бас авахгүй эж байна. Тэгэхээр чи яах гэсэн юм. Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэгчээр чи тэгвэл юу ч хэрэглэдэггүйгээс цааш үхэж далд орвол таарна. Үүнийг барьж өндөр модны оройд хүлээд шатаа гэж тачигнажээ.
147 Нэг удаа алс хол хэд хоногоор ан гөрөө хийхээр явжээ. Нэг уулын өргөн хөндийг өгссөөр яваад эхэнд хүрч очсон чинь хүн амьтангүй зэлүүд нутагт ганц гэр байж гэнэ. Тэр гэрт очиж орвол ганц хүүхэн суужээ. Тэр хүүхэнтэй ярьж хөөрвөл эргэн тойрон гурван ууланд гурван сүрхий мангас шулмасууд байдаг.
148 Харин чи миний дэргэд хань нөхөр болж суу гэжээ. Хүү яах аргаа олж ядаад хүүхний дэргэд хэд хоносон боловч хээр гадаа ан гөрөө хөөж явсан хүн болохоор уйдаад үргэлж гэрт суух уйтгартай байсанд нэг өдөр би гадуур жаахан явж байгаад ирье гэж хэлээд гарчээ. Анчин явсаар хойд уулын орой дээр гарчээ.
149 Анчин түүнийг буудаад унагачихсан чинь алд хэртэй зэс хошуу, хувхай сүүжний яс хоёр болжээ. Зэс хошууг бүсэндээ хавчуулаад, зүүн уулын орой дээр гарч очвол хадан агуйны амсар дээр нэг том хар гэр байж гэнэ. Тэр гэрт явж орсон чинь нэг ядуу авгай хүн сууж байжээ. Амар мэнд болоод суусанд цай унд хийж өгчээ.
150 Би нэг мангасын тогоо шанагыг барьдаг. Тэр одоо ирэх дөхөж байна гэжээ. Тэгээд тэр мангас чинь яадаг амьтан юм бэ? гэж асууж гэнэ. Мангас шөнийн харанхуйгаар ирээд бодын мах идээд галын эхэнд байгаа том хүрэл тогоон дотор орж зоослон хэвтээд дэрээсээ нэг том тогоогоор хөмрүүлж унтдаг.
151 Мангасыг унтахаар би очиж дуудъя гэжээ. Анчин гарч гэрийн ард байсан том хашааны мухарт очвол тэнд ганц хүн багтахаар аятайхан хуланц байсанд оржээ. Мангас шөнө ирээд иддэгээ идэж уудгаа уугаад унтдаг журмаараа унтжээ. Ядуу авгай гарч ирээд хоёул тогоог өргөж гал дээр тавиад доороос нь их гал түлжээ.
152 Холоос гарж байсан чинь гал улам дүрэлзсээр байгаад мангасын гэр орон цөм шатаж дуусчээ. Тэгтэл ядуу авгай буцаж очоод гэрийн хойно байсан малын хашааны мухарт нэг том бул хар чулуугаар дарсан байсан намхан хаалга байсныг онгойлгосон чинь өлсөж цангасан ядарч зүдэрсэн мал хүн хоёр багтаж ядан гарч ирж гэнэ.
153 Ядуу авгай ч тус хүргэсэн зоригт анчинд баярлаж ерөөл дэмбэрэлээ хэлээд суллагдсн хүн амьтны хамт явжээ. Анчин өр нөгөө хүүхнийдээ гэрт ирсэн чинь хаагуур яваад ирэв? гэж асуужээ. Анчин эр хойд уул, зүүн уул хоёр дээр гараад ирлээ онц юм алга. Нэг үнэг, нэг мангас хоёр л байж байна.
154 Тэднийг дараад ирлээ гэж гэнэ. Хүүхэн баярласан боловч тэр хоёр ч гайгүй нь. Чи одоо баруун ууланд гарвал яасан ч амьд ирэхгүй шүү хэрхэвч тийшээ явж болохгүй гэжээ. Хүү за гэсэн боловч дотроо яавал тэр уулан дээр гаръя даа гэж бодож байж гэнэ. Нэг өдөр бас л орой толгой дээгүүр гарахаар явжээ.
155 Уулын орой хавиар нэлээд нааш цааш явсан ч юу ч дайралдсангүй. За тэгвэл энэ хүүхэн чинь намайг хажуудаа байлгах гэж их сүржигнээд л ингэж худлаа хэлсэн юм байжээ гэж бодоод нэг хадан дээр сууж амарч байсан чинь хадны ёроолоор нэг үнэг гүйх шиг болохоор нь лавлаж харсан чинь юм алга байж гэнэ.
156 Гэрийн тавилга нь алт мөнгө болчихсон, өөрөө ч шүр сувдаар чимэглэсэн хачин сайхан амьтан ааш зан ч гэж зүгээр хайлсан тугалга шиг яах ийхийн зууртгүй л аагтай сайхан цай чанаж амттан бүхнийг л өрж гарчээ. Энэ авгайг элдвээр шинжиж, хөдлөх гишгийх бүрийг нь нүд салгалгүй хараад байсан чинь ер өө сэвгүй аж.
157 Тэгэхээр нь анчин хүү: Ай тийм бий. Энэ ийм их сайхан авгай байдгийг тэр хүүхэн мэддэг байж. Тэгээд намайг ханилж нөхцчихнө гэж бодоод ийшээ явахыг хориглоод байсан юм байна гэж боджээ. Тэгээд нутаг ус, ан амьтны тухай ярьж хөөрсөн чинь учиргүй элбэг дэлбэг, чухам анч хүн л амьдрах нутаг даа гэж гэнэ.
158 Тэгээд маргааш нь гараад л уул хадаар яваад үз гэж гэнэ. Хүү тэндээ хоноод маргааш нь эртлэн босоод ан гөрөө хөөхөөр явсан чинь ер нь тэр уул хад, мод хаа л бол хаа явсан газар бүр үнэг чоно, хэрэм мануул, буга зүр ер нь байхгүй ан ч алга элбэг дэлбэг ч гэж учиргүй бужигнаж байжээ.
159 Хүү бишгүйдээ л олон буудсан боловч ер нь үхсэн амьтан ганц ч үгүй дандаа хальт буудаж үргээх юм уу шархдуулж алдсаар байгаад орой нь хоосон буцаж иржээ. Авгай хоол унд хийчихсэн тун сайхан зантай сууж байж гэнэ. Түүний хийсэн хоолны мах огт амсаж үзээгүй гайхалтай сайхан амттай мах байжээ.
160 Би ойр зуур орой толгой дээр гараад ирье гэж хэлээд гарчээ. Худлаа дэмий энэ тэрүүгээр явж байгад юугаар хоол хийж байгааг нь мэдэх санаатай тун сэмхэн гэтэж ирээд хатавчаар харсан чинь нөгөө авгай зүүн талдаа буруу хараад зогсчихсон нэг эмэгтэй хүний мээм хөшиглөж хоол хийж байна гэнэ.
161 Анчин эр ухаан сүнсгүй болтлоо айж гайхаад дахин сайн лавлаж харвал мадаггүй, харин мах хөшгилж дуусаад мээмний товчийг өөрөө идчихжээ. Анчин эр даруй холдоод холхоноос ханиаж хахсаар дуу чимээ өгсөөр орж ирсэн чинь тэр авгай тарган хонины гуя борви хөшиглөж байгаа харагджээ.
162 Тэгээд залууг орж ирэхэд нь сайхан амттай шөл хийж өгчээ. Анчин залуу нүдээ аниад чихээ атгаад үг дуугүй идчихээд: За хө би гэр орон аав ээжээсээ холдож гарсаар удлаа. Одоо харьж хувцас хунараа солиод хэд хоноод эргээд ирье. Чи ингээд л байж байна биз дээ гэж гэнэ. Авгай: За яахав тэг дээ.
163 Харин чи худлаа хэлэхгүй биз дээ. Харин манай нутаг тун хол байгаа, би нэлээд удаж байж ирэх байх даа гэсэнд авгай: Би чамайг удаан хүлээж чадахгүй. Чи түргэн явж ир. Гурван сарын дотор явж ирэхгүй бол хойноос чинь очоод голын чинь хар цусыг ууна гэж мэдээрэй гэж гэнэ. Хүү за гэж хэлээд яваад өгчээ.
164 Тэгсээр байж гэртээ орж аав ээжтэйгээ золгожээ. Тэгтэл аав нь: Ээ хүү минь царай чинь яасан муухай болсон юм бэ. Чамд муу юм нөхцсөн байна гэж арц утлагаар утаж гэнэ. Тэгтэл аав ээждээ бүх тохиолдсон учир явдлуудыг ярьж өгчээ. Аав нь: За хүү минь тэр чинь тун айхавтар юм байжээ.
165 Чи өнөө шөнөдөө хоноод маргаашдаа багтаж буцаж очоорой. Тэгэхдээ сайн мориор яв. Очоод нэг хоёр хоноод нэг өглөө орноосоо босолгүй бие муу байна үхэх цаг болжээ гэж хэлээд хэвтээд бай Тэр шулам эм чамайг юу ам тан болдог юм бол гэж хий дэмий нэг зовлон болох байх. Тэгэхээр нь миний өвчи тун хэцүү хүнд юм аа.
166 Жамсран бурхны сахлаар утвал жаахан гайгүй болдог юм гэж хэл. Түүнийг авах гэж явбал догшин бурхан түүнийг нэг дарж мэднэ. Хэрэв аваад ирж чадвал махгал бурханы сормуус авч ир гэж хэл. Түүнийг аваад ирвэл Чойжээ Лхамын үүдэн дээр байгаа гурван алтан шүхрийг булга татаад ир гэж явуул.
167 За тэгээд тэр гурвыг авч ирж чадвал чи дуусч байгаа нь тэр. Түүнээс өөр түүнийг дарах юм байхгүй. Хэрэв тэр хооронд даравдвал яахав чи амьд гарч болох юм гэж хэлж явуулжээ. Хүү ганцхан хоноод нэг сайн морио унаад буцаж давхижээ. Шулам авгай маш сайхан ааштай: Анчин хүрээд ирэв үү.
168 Анчин эр: Би чамайгаа үргэлж бодож санаж байдаг болохоор удаан байж чадсангүй. Бушуухан л буцмаар санагдаад аав ээжтэйгээ дөнгөж уулзаад эргэлээ шүү дээ. За тэгээд чи сайн байв уу? үүгээр сонин юутайв дээ? гэхэд авгай: Өө энд юу байхав. Би байдгаараа л байна. Харин чамдаа нэг дээл оёж тавилаа гэж гэнэ.
169 Тэгээд хэд хоног хэвийн нэг л байж гэнэ. Тэгээд л нэг өглөө орондоо хэвтээд боссонгүй байжээ. Тэгтэл ч авгай: За чи яав бие чинь муудаа юу гэж гэнэ. Анчин эр: ай даа минь бие нэг архаг хууч өвчин байдаг, морь малаар хол давхихаар өвдөж эхэлдэг юм аа. Тэр нь болсон юм шиг байна гэж.
170 Авгай: аа яасан хэцүү юм бэ? тэр чинь тийм амархан олдох зүйл биш юм даа. Яая гэхэв би чинийхээ төлөө явахаас биш. Чи маргааш өглөө намайг явсны дараа үдийн хэрд хур нохойн баас их хэмжээгээр умлагаад л байж байгаарай гэж гэнэ. Анчин эр ч за за гэжээ. Маргааш өглөө нь үүр цайж байтал авгай явахаар гарчээ.
171 Анчин эр хойноос нь сэм босож хатавчаар харсан чинь үнсэн дээр очиж хоёр гурав хөлбөрөөд хөх саарал үнэг болчихоод л үсрээд алга болжээ. Анчин эр арц хүж уугиулаад л сууж байсан чинь өдөр дунд болж байтал нөгөө авгай ирж явнэ гэнэ. Залуу арц хүжээ гал руу хийчихээд л хэвтэж байсан ч чинь ороод иржээ.
172 Их л муухай юм байна чи яаж үүнийг хэрэглэнэ дээ гэж байна гэнэ. Анчин эр: За яасан сайн юм бэ гээд аваад дэрэн доогуураа хийчихжээ. Тэр шөнө залуу бүр ч их өвдөж ёолж яалсаар хоножээ. Өглөө авгай эрт босоод л: За яаж байна? гэхэд анчин эр: За миний өвчин ч намайг авахаар ирсэн бололтой.
173 Анчин: Махгал бурханы сормуусаар утвал нэг гайгүй болдогсон. Ер нь тэгээд хэрэггүй биз. Чамайг яаж өдөр бүр эм тан олж ир гэж зүдрээгээд байхав гэсэнд авгай: Тэр ч их л хэцүү юм гэвч би чинийхээ төлөө явалгүй яахав гэж гэнэ. Маргааш нь авгай мөн л эртлэн босч үнэг болоод л яваад өгчээ.
174 Анчин ч одоо энэ юунд ч дийдлэхгүй амьтан юм байна гэж бодоод хоёр гурван өдөр гайгүй болж байгаа дүр үзүүлснээ нэг шөнө орь дуу тавиад бараг унтсангүй гэнэ. Авгай босоод л: Чи яав? Одоо яавал болдог бол? гэж байна гэнэ. Анчин эр: Оо одоо яахав бүр зайлбаргүй үхэх цаг болсон юм шиг байна.
175 ЯАсан их үйл лайтай хүн бэ би гэж уйлагнаж гэнэ. Анчин эр: За уйлаад яахав. Чи бид хоёрын хувь тавилан ийм л байжээ гэхэд авгай одоо юу хэрэгтэй байна? гэхэд одоо юм хэрэггүй, гэхдээ хэрэг болж чадах ганц юм бий. Гэвч чамайгаа зүдрээгээд яахав зүгээр байж байгаад л нүд аних нь дээр гэжээ.
176 Авгай: Ямар боловч чи хэл гэхэд нь Чойжоо Лхамын үүдэн дээр байдаг гурван алтан шүхэр бий, түүнийг нь авч ирвэл гарцаагүй эдгэдэг юм. Даанч хол хэцүү л дээ. Юу хийхэв. Чи битгий яв гэж худлаа хоригложээ. Авгай их л санаа зовж санаа алдаад за яахав чиний төлөө яваад л үзье дээ.
177 Хүү маргааш өглөө нь авгайг сэрээсэн чинь авгай гараад хур нохойн баасаар биеэ утаж аваад үнсэн дээр очиж хөлбөрөөд зуун алд зурман хөх чоно болон харайж оджээ. Залуу гэр дотроо арц хүжээ угиулан залбирч суутал гэнэт тэнгэр бүрхэж бороо салхи болж эхлээд байтал цахилгаан буужээ.
178 Залуу гарч харвал мөн л цагаан хар хоёр юм хөөцөлдөж ирж яваа харагджээ. Тэгтэл дахин нэг цахилгаан буугаад тэнгэрийн дуу намжиж амжаагүй байтал нөгөө шулам Чойжоо Лхамын алтан шүхрийг гялбуулсаар аваад ороод иржээ. Анчин залуу ч за одоо ч өнгөрч гэж бодоод үг дуугүй хоножээ.
179 Авгай баярлан: тэгэлгүй яахав би одоо унаа хөсөг олоод ирье гээд гарсан чинь удалгүй алтан товхтой, мөнгөн буйлтай цаагаан манхан атан тэмээ арав хориор нь хөөж ирж барьж уяад алт мөнгө авдар хайрцэг өдий төдий эд хөрөнгийг залуугийн гар бараг хүрээгүй шахам байхад ачаад дуусчээ.
180 Залуу морио тохож мордоод буугаа үүрч: За чи миний хойноос яваад ир. Би түрүүлээд явж байя гэж хэлээд давхисаар нэлээд хол гарч ачаанаас далд ормогц хамаг юм өнгөрлөө өөрөө нэг буудаа үзье гэж шийдээд нэг хадтай толгой дээр гарч гурвван алтан шүхрээ хатгаад буугаа шийрлэн замыг нь тосоод хэвтэж байж гэнэ.
181 Нөгөө шулам авгай зуун алд зурман хөх чоно болчихсон харайлгаад ирж явна гэнэ. Яг аман хүзүүг нь барьж шагайж байгаад л буудаад орхижээ. Тэгтэл чоно ч байхгүй, авгай ч байхгүй болж гэнэ. Хурдлуулсаар дээр нь хүрээд ирсэн чинь дундуураа хуга үсэрсэн хувхай сүүжний яс хоцорчээ.
182 Анчин залуу догшин бурхадын дарж чадааагүй аюулт шулмасыг дарж устгаад нөгөө гурван уулынхаа дунд байдаг айлдаа очиж тэр ариун цагаан сэтгэлтэй бүсгүйгээ аваад ар гэр орон, эцэг эхдээ ирж нутаг усаа цэнгүүлсэн их хурим хийж ная хоног найрлаж, жаран жил жаргаж амар сайхан сууж гэнээ.
183 Дайны хөлөөс дайжсан ардууд бүгд дүрвэн нүүхэд нэг жирэмсэн хүүхэн нөхрөө хүлээгээд гэртээ ганцаараа нутагаасаа нүүлгүй бууриа сахиад хоцорчээ. Хүүхэн хэдэн малаа дагаж цаг хугацааг өнгөрөөж байтал удахгүй төрөх болж гартаа бяртай, борвиндоо булчинтай, манхан цагаан магнайтай мантгар улаан хүүтэй болжээ.
184 Гэтэл манай цэргүүд ялагдаад ухарсаар яваад хүүхний гэрийн хаяанд тулаад ирж гэнэ. Цэргүүд хүүхнийд ирээд цай хоол идэж тэнхрээд: дайсан хаяанд ирлээ өнөө нүүхгүй бол мангадар мануус танд туслах аргагүй гэж. гэтэл хүүхэн хэлж гэнэ. Тануус хүчээ хуримтлуулаад эргээд дайлна биз дээ.
185 Тэр цэргийн жанжин: жа тэгвэл бид мордож 3 хоногт хүчээ хуримтлуулж эргээд дайрья. Эх үр та хоёр эсэн мэнд сууж элгэн саднаараа энх амгалан золгоно биз дээ гэж ерөөгөөд явжээ. Хүүхэн ганцаараа үлдээд хүүгээ харж хайрлаад, ханиа санаж гансраад нутаг дээр хамт хоцорсон эмгэний гэрт орж энэ явдлаа хэлжээ.
186 Эмгэн нас өндөр харж хандах хүнгүй учир хүүхэнтэй хамт хар нутаг дээр хаягдаж үлдсэн байжээ. Эмгэн хүүхэнд хэлж гэнэ. Энэ мангасын цэргүүд өнөөдөр манайд ирэхгүй маргааш ирж мануусыг заншлаад нөгөөдөр л зооглох биз дээ. Хүүхэн минь чи л айхгүй бол ээжид нь арга ч байна гэж.
187 Тэгээд гэртээ хариад үүдэндээ 7 алд нүх ухаж 7 давхар ширдэгээр бүтээгээд зүүн хатавчиндаа хөлдүү хонины гуя гуулин шанага 2 зэхээд хүүгээ нэг хөхүүлж ураг сүүл аманд нь үмхүүлээд ямар ч гэсэн хүлээгээд суужээ. Гэтэл эмгэний хэлсэнээр болж тэр өдөртөө харагдах бараа алга гэнэ.
188 Үгүй эмгэн буурал ээжтэйгээ, энхрий бяцхан хүүтэйгээ гурвуулаа л гэж гэнэ. Нөгөө 2 танайх яагаад нүүгээгүй юм гэж байна гэнэ. Уналга хөсөг байхгүй эр хүн үгүй бид яаж нүүхэв дээ гэж. Тэгтэл маргааш манай ноён ирээд магад танууст тусална гээд нөгөө хоёр явжээ. хүүхэн ч эмгэнийд ороод хэлэлцсэн үгээ хэлж.
189 Эмгэн: энэ 2 заншлаач нь байна. Эсгий үүд өргөж даахгүй ямар Монгол байхав маргааш 2лаа хэлэлцэж тохирсоноороо хийе. харин хүү чинь айх вий. Би гэрт чинь ороод сууж байя. Чи илүү гэрт байж байгаад намайг дуудахаар гараад ирээрэй гэжээ. Маргааш өдөр нь болж мангасын хаан иржээ.
190 Магад зөөлөн хоол гэж маш ихээр баярлаад ажиг сэжиг бололгүй хүүхнийд яваад оржээ. Эмгэн мангастай мэнд мэдээд цай аягалаад суган доогуураа өгч. Мангас чи яагаад надад суган доогуураа цай өгөв гэхэд манай ёс юмаа гэж. Тэгээд хоол болоход хоол аягалаад хойшоо харж 2 нулимаад өгч.
191 Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа гэжээ. Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар нь чоно байна гээд төвөггүйхэн таньчихжээ. Тэгээд: "Хаалгаа бид нээхгүй. Хайртай ээж маань энхрий зөөлөн дуутай. Харин та бол хахир бүдүүн дуут чоно байна шүү дээ" гэж майлалдаж гэнэ.
192 Тээрэмчин "Хэзээний энэ зальтай амьтан хэн нэгнийг мэхлэх л гэж байна дээ" гэж бодоод "Үгүй ээ, чадахгүй" гэж гэнэ. "Алив хурдал. Шанага гурилаа харамлаад байвал чамайг ч гэсэн иднэ шүү" гэж чоно сүрдүүлэхэд тээрэмчин айсандаа шанага гурилаа санд мэнд цацаж өгөөд явуулжээ.
193 Гайхал саарал гурав дахь удаагаа ирж хаалгыг нь тог тог тогшоод: "Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуйтай ирлээ" гэж энхрий ялдам дуугаар хэлжээ. "Эхлээд бидэнд хөлөө үзүүл. Ээж минь мөн эсэхийг мэдье" гэж ишигнүүд майлалдаж гэнэ.
194 Араа шүд нь ярзайсан, жартгай саарал чоно байлаа. Ишигнүүд сүнсээ зайлтал айж нэг нь ширээн доогуур, хоёр дахь нь орон доогуур, гурав дахь нь пийшин дотор, дөрөв дэх нь тогооны саванд, тав дахь нь шүүгээнд, зургаа дахь нь угаалтуур дотор, долоо дахь нь ханын цагны гэрэн дотор харайн орж нуугдацгаалаа.
195 Чоно тэднийг хүүе хаая гэхийн зуургүй олоод нэг нэгээр нь залгиж орхилоо. Харин хамгийн жижиг ишиг нь цагны гэрэнд нуугдсаныг чоно анзааралгүй орхижээ. Ховдог саарал чоно гэдсээ дааж ядан алхсаар гэрээс гарч, нэгэн модны ёроолд хэвтээд, хахир муухай дуугаар хурхиран унтаж гэнэ.
196 Тэгтэл удалгүй энхрийхэн ишигнүүддээ яаран, шовор шовор шогшсоор эх ямаа иржээ. Хөөрхий ямаа гэтэл юутай учирсан гээч. Хаалга үүд нь дэлгэгдэж, хамаг ширээ сандал нь яйжийж хэмхрээд, сав суулга, ор дэр нь шалаар нэг хөглөрчихсөн байх юм гэнэ. Ишигнүүдээ ямаа эрээд хайгаад олсонгүй.
197 Нэр зүсээр нь дуудавч нэг ч хариу алга гэнэ. Харин тэгтэл хамгийн бага ишиг нь "Хайрт ижий минь би цагны гэрэн дотор байна" хэмээн дуулдах төдий майлжээ. Ээж нь түүнийг гаргаж автал айсандаа бүр бөмбөлзтөл чичирч, бөмбөртөл уйлаад "Аймшигт чоно, ах эгч нарыг маань цөмийг нь залгичихсан" гэж хэлжээ.
198 Олон өдөр оготно хүн хоёр овоохойдоо амьдарч ховдог хэрээний хоол болох гэж байсан оготно хүний гараар тэжээгдэн жаргалтай сайхан амьдрах болов. Оготно нэг өдөр овоохойгоос гарч ой дотор зугаалахаар явж байтал нэг муур харагдмагц ухаан алдтал айж, эргэж зугадаж овоохойн нэг буланд орж хоргодов.
199 Юунаас ингэтэл айж чичрэх болов? гэж хүн оготноос асуувал: Ээ халаг минь манай овоохойгоос холгүй муур байна. Би түүнээс айж үхэх нь байна.... гэж оготно гонгинон уйлагнав. Хүн хэлсэн нь: За тэгвэл нэг арга байна. Чи одоо тайван унт. Өглөө босохдоо чи оготно биш, муур болсон байх бий вий.
200 Оготно өглөө нохой болчихоод хөв хөв хуцаад овоохойгоос гарч ойд гарав. Сүглэгэр том нохой сүртэй гэгч хуцаж модон дотор гүйж явахыг урьд өдрийн нөгөө муур үзээд, энэ лав намайг барих гэж явна гэж санаад өөрийгөө хамгаалахын тулд самардахаар зэхэж сарвуугаа тэнийлгэн ууртайгаар хүрхрэн дуугарав.
201 Хэн чамайг айлгав? Гэж хүн асуухад нь муурнаас айлаа гэж хэлэхээсээ ичиж: Ээ бурхан минь, намайг овоохойноос холгүй маш том бар явж байна. Тийм аймшигт амьтанаас яаж амь гарахыг би ер мэдэхгүй байна гэж уйлагнав. Хүн бас л урьд адил оготонд: Одоо унт! өглөө чи бар болсон байна.
202 Ингэхлээр энэ муу овоохойн мухар сахиж суухгүй, ой хөвчөөр явж олон ан араатныг айлган, хүчтэй зоригтойгоо гайхуулах нь зүйтэй гэж бодоод ойд орж нилээд явжээ. Гэтэл нөгөө л мууртай тулгармагц агшин зуур тэр муурын үс нь босож нуруу нь нумран, нүд нь аймаар сүртэй гялалзжээ.
203 Түүнийг харсан оготно бар болсныгоо бодож сэтгэхийн ухаангүй айгаад, эргэж харайн овоохойн хамгийн мухарт нуугдан эрүү ам нь дагжин чичирч байв. Хүн түүнийг хараад гайхаж: Чи яагаад чичрээ вэ? Энэ ой тайгад барыг айлгах хүчтэн байна гэж үү гэж асуусанд оготно хариуд нь: Байна.
204 Гэжээ. Ингээд хүн бүх учрыг бүрэн ойлгоод түүнд хэлсэн нь: Барын цээжинд оготны зүрх цохилж байсан цагт муураас ч дорой байдаг санж. Нэгэнт ийм бол оготны зүрхтэй л бол оготно хэвээрээ л байх болно гээд бард хувирсан оготныг эргүүлэн урьд байснаар нь бяцхан оготно болгон орхисон гэдэг.
205 Ишигнүүд ч яах ийхийн зуургүй баахан чулуу түүж ирээд чонын гэдсэнд багтах чинээгээр нь чихжээ. Ямаа гэдсийг нь оёж байхад чоно яраглан зүүдэлсээр л унтаж байв гэнэ. Унтаж унтаж нойр нь ханасан чоно босоод иржээ. Гэдсээр нь дүүрэн чулуу байгаа болохоор ам нь их цангасан байж гэнэ.
206 Тэгээд нэг харсан чинь долоо атгаад тавьчихсан байжээ. Нэг харсан нөгөө долоон гурил цаашаа хөдлөөд явж. Тэгсэн хойноос нь босоод явж чадмаар юм шиг болохоор нь дагаад явсан чинь долоон гурил яваад байж. Нөгөө хүн босоод яваад байсан чинь усгүй цөл газар явж байгаад нэг их нуурын захад ирж.
207 Тэгэхээр нь нуурын усаар ундалж, нуурын замагнаас идэж амарч тэнхэрчээ. Харсан чинь долоон гурил далай дотор товолзож байж. Тэгэхээр нь: "Энэ долоон гурилыг дагаж явж байгаад л усанд залгаснаас хойш сэхсэн ч, үхсэн ч энэ ур уруу л орчихъё, яадаг юм" гээд орсон чинь живсэнгүй.
208 Долоон гурилаа тэндээс хөдлөөд явахаар нь хойноос нь явсан чинь нөгөө хадан хуцны дэргэд иржээ. Хоёр хадан хуц тэднийг ирэхтэй зэрэг хойшоо ухарч. "Ухраад тас мөргөөд алчихдаг юм гэсэн, мөргөх байх даа" гэсэн чинь мөргөсөнгүй. Тэгэхээр нь яваад орсон чинь их жимстэй, ой мод ургасан сайхан газарт тааралдаж.
209 Түүнд орсон чинь нэгэн сайхан хүүхэн эрхи бариад сууж байж гэнэ. Хоёр эр хүн ороод, нэг нь хойно нь байгаа алтан бумбатай рашаанд нь, нэг нь эрхиний нь толгойд шингэчихжээ. Тэгээд хүүхнийг дуугарвал ч авч болно, дуугарахгүй бол авч болохгүй гэж урьдчилан тохирсон байжээ.
210 Гээд өндөсхийхтэй нь зэрэг босоод алтан бумбатай рашааны урдуур оронгуутаа хүүхнийг хөтлөөд гарчээ. Тэгээд түрүүнийхээ явсан замаар гарч ирээд өнөөх хуцны тэнд ирсэн чинь гэнэт нөгөө хадан хуц хойшоо ухарчээ. Мөргөхөөс нь урьд түргэн гарахыг завдтал "тас" гээд нэг их чимээ гараад яасныг бүү мэд болж.
211 Тэгсэн чинь цөлөгдөхөөс нь өмнө нэг албатад зарагдаж байсан түрүүний танил түшмэл нь байжээ. Тэгсэн чинь хуц тас хиймэгцээ нөгөө хүнийг орон нутагт нь авчирсан юм байж. Нөгөө дагуулж явсан хүүхэн нь хааны авах гэсэн хүсэлт хатан нь байсанд хаан баярлаж, хаан хайр хишиг хүртээн орон гэр төхөөрч өгчээ.
212 Бид хоёр нэгэнт заяагаараа нийлсэн тул учрах цаг байна байх. Харин чи нэг ч нүд анихгүй байвал би байж л байна. Хэрэв нэг л нүд аних юм бол би алга болсон байна гээд хоёулаа уйлжээ. Тэгж байсаар нэг мэдэхэд хүү унтсан байв гэнэ. Сэрэхэд нь нөгөө анх ирсэн уулынхаа ард нохой, муур хоёртойгоо хэвтэж байв гэнэ.
213 Миний алтан хайрцагтай юмыг гурван түмэн цэргээр бүслүүлсэн, гурван давхар төмөр байшингийн доторхи шилэн байшинд шулмас чавганц амандаа зуугаад, өдөр шөнөгүй нүд үл цавчин манаж байгаа. Би өдөр бүр зах руу хоолны үлдэгдэл аваачиж хаяж байя. Та нар түүнийг идэж амьдарч бай.
214 Наад талд хулганын өртөө байгуулна. Тэгээд үүрийн харанхуйгаар тэр шулмасан чавганцыг нүд цавчих үед Өрмөн сүүлт чи сүүлээ хамрынх нь нүхэнд хий. Тэгэхээр тэр чавганц найтаалгаж амандаа зуусан алтан хайрцгийг алдана. Түүнийг Хулгайч лууль чи аваад хулганын өртөөгөөр хурдан дамжуул! гэж тушаав гэнэ.
215 Тэгээд удалгүй нөгөө алтан хайрцаг хулганын өртөөгөөр дамжин иржээ. Түүнийг муур аваад Хулганын хаанд баяр илэрхийлж, хүү нохой хоёр дээрээ хүрэлцэн ирж, гурвуул голын захад ирээд нөгөө мод навтас хоёроо гаргаж аваад урьд ирсний адил голоо гаталж, уулынхаа ард ирж хоножээ.
216 Хүү өглөө сэрвэл хивс олбог болсон өргөөнд булган хөнжил нөмрөн унтаж, шар торгон дээлтэй хүүхэн цай чанаж байв гэнэ. Хүү босож дахин найр цэнгэл хийж байтал Мангасын хаан нөгөө хайрцагтай юмны хойноос бүх цэргээ дагуулан ирж явахыг муур үзээд энэ тухай хэлбэл хүү учиргүй уйлж гэнэ.
217 Ингээд Мангасын хааны элчийг ирэхэд манайх цэрэг байхгүй учир "Та нартай байлдахгүй. Харин энэ хүүхнийг авах гэж яваа бол хаан дагалтнуудынхаа хамт ирж найр хуримаа хийгээд аваад яв!" гэж хэлээрэй. Тэгээд найран дээрээ бууж байгаагаа хэлээд алтан хайрцагтай цэргээ нөгөө миний хайрцаг болгоод өгөх хэрэгтэй.
218 Гэтэл тэмээчин өвгөнийг нэгэн удаа эрэлд явахаар нь зарц хүүхэн сариг цагаан ботгыг суллан тавивал эхийнхээ явсан зүгт өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс унаган, хайлан буйлан явсаар аян замын уртад аргагүй л ул тавхай нь шалбарч, үнэхээр явахад бэрх болжээ.
219 Ер нь чи бидний муу сайн үрс ч гэсэн аль газар, ямар янзтай яваа билээ. Үүгээр яахав, - гэжээ. Ингээд сариг цагаан ботго өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс унагасаар цаашаа явж байтал урьд нь буцалсан улаан далай дайралдаж, замы нь хаажээ.
220 Тэгэхээр нь бас л дээшээ гурав хоног, доошоо гурав хоног яваад эс гарч чадсан тул нэг могой дайралдахад нь үнэн учраа хэлбэл, элгэн улаан хадыг гаргаж өгч гэнэ. Тэгээд цаашаа сариг цагаан ботго нилээд явсан боловч дөрвөн тавхай нь хагарч, явах аргагүй болсон тул нэгэн хонхорт хэвтэв гэнэ.
221 Яриг цагаан ингэ аргагүйн эрхэнд аргамжаандаа гиюүрэн шаналж байтал нэгэн өдөр сариг цагаан ботгоны дуу нь сонсогдох шиг болж гэнэ. Тэгээд уяагаа тойрч бөөн бөөн нулимс унаган буйлан хайлж байтал тэнгэрийн ноёны зарц эмгэн, "Энэ муу ингэний дэлэнг жаахан дундруулъя" гэж очоод түүний уяаг тавьжээ.
222 Яриг цагаан ингэ гурван өдөр явж сариг цагаан ботгоныхоо байсан хонхорт ирж, ангир шар уургаа хөхүүлж байтал тэнгэрийн ноёны тэмээчин өвгөн төмөр шилбүүрээ барьж ирээд тас няс гуядахад нь яриг цагаан ингэ боссонгүй гэнэ. Тэхээр нь түүнийг дор нь алж, толгой дэлэн хоёроос бусдыг нь аваад явж гэнэ.
223 Ингээд нэг нь ботгыг, нөгөө нь яриг цагаан ингэний толгой дэлэн хоёрыг аваад үүлэн дээгүүр нисэж, уг нутагт нь авчирч өгчээ. Хааны зарц ядуу хүүхэн тарвага зурманд явах гээд өглөө эрт гартал хойт толгой дээр байгаа торгор бараан юман дээгүүр хоёр тас нисээд явахыг харжээ.
224 Түүнийг өрөвдөхийн ихээр өрөвдөж, муу овоохойдоо аваачиж хар цай цутгаж, өвсний сайныг өгвөл дороо тэнхэрч, төдөлгүй торниж гэнэ. Нэг жил өнгөрсний дараа нөгөө зарц хүүхэн чинь сариг цагаан ботготойгоо байна гэж баян эзэн нь сонссон боловч, энэ жилдээ яахав, харин ирэх жил л очиж авъя гэжээ.
225 Харин та ажлынхаа хөлсөнд өгсөн ганц яриг цагаан ингийг сариг цагаан ботгоноос нь салгаж тэнгэрийн ноёнд өгсөн биш үү? - гээд овоохойдоо ирж гэнэ. Гэтэл цагаан буур нөгөө баяныг барихаар дайран очиход сандран зугадаж гэнэ. Ингээд зарц хүүхний өнчин цагаан ботго өчүүхэн үлгэр болсон нь энэ ажээ.
226 Хурмаст хааны хоёр чоно ирээд нисдэггүй бор морийг нь идчихээд явчихаж гэнэ. Болдоггүй Бор өвгөн нисдэг бор морио унаж хөөж очоод хоёр чонын арьсыг өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьчихаж гэнэ. Тэгэхлээр Хан Хурмастаас Болдоггүй Бор өвгөнийг даруулахаар Мичид толгойт, Марал толгойт хоёр чөтгөрөө явуулж гэнэ.
227 Тэр хөгшин гүүний унага тул газрын уруу зугатааж байгаад гэнэт өөдөө зугатаавал гүйцэхгүй гэхэд мөн нөгөө хоёр чоно нь зөвшөөрч гэнэ. Маргааш нь Арсландай мэргэн хааныг хүрэн халзан гүүнийхээ хүрэн халзан мориор хөөхөд, уруугаа зугатааж байгаад гэнэт өөдөө зугадсан тул гүйцсэнгүй гэнэ.
228 Арсландай мэргэн хааны дал мөрөн дээр нэг уулзъя! гэж нөгөө хоёр чонондоо хэлээд давхиад явчихжээ. Гэтэл маргааш өглөө нь Арсландай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж, Алтай уулын ар орой дээр гүйцэж алаад, арьсы нь ардаг хүрэн мориндоо тохиож, гэртээ ирж гэнэ.
229 Үхнэ! Үхнэ! гэж гасална. Халуун орны сармагчин, хулгайч дээрэмчин гэж сонсоод нус нулимсаа гоожуулан: газар дэлхийг гамнаж хайрладаг нь нарт ертөнцөд надаас өөр хэн ч байхгүй юм. Тэгэхлээр хулгайч нар намайг модны мөчир дээр гарч унтсан хойгуур газрыг минь хулгайлж авах байхдаа.
230 Тэр цагаас хойш намгийн шувуухай хад уул нурахад хүрвэл тэнгэр огторгуйгаас самран эгшин зуур босохын тулд хөлийнхөө богинохон сарвууг тэнийлгэн тэнгэр өөд харуулан ар нуруугаараа унтах болжээ. Чийгийн өт хөрсөнд байгаа хоолныхоо бэлтгэлийг хороохгүйн тулд юу идсэнийгээ бөөлжиж хадгалдаг гэнэ.
231 Нэгэн өдөр аалз: "Би ирвэсийг барьж чадна" гэж хэлсэнд бусад амьтад түүнд нь ер үнэмшсэнгүй, маргажээ. Учир нь ирвэс бол бусад ан амьтдын дотроос хамгийн хүчтэй, зоригтой, догшин амьтан байв. Гэтэл муу аалз түүнийг барьж авна гэдэг нь санашгүй хэрэг ажээ. Гэвч аалз өөрийнхөө хэлсэнд бат зогсож байв.
232 Миний хутгыг аваад ир гэж хүүд минь хэлээч гэв. Аалзны хүү аавынхаа хутгыг авчраад сагстай юмаа задлах юм байх гэж бодоод амыг нь боосон олсыг тас огтлов. Ирвэс ухасхийн босож аалз руу үсрэв. Аалз хүүгийнхээ хамт нэг лонхонд амжиж оржээ. Ирвэс хаалга хатавч хана туургаар аалзыг эрээд эрээд олсонгүй.
233 Энэ лонхонд байсан аалз амаараа дүүрэн чинжүү үмхэж байгаад ирвэсийг шагайхад нь нүд рүү нь тургиж орхижээ. Нүд нь тэсэлгүй хорсож байсан ирвэс: Эндхийн юм бүхэн илбэ жатгатай юм байна. Үүнээс хойш энэ тосгонд хэзээ ч ирэхгүй байя! хэмээн ёолж гаслан ой руу зугтан оджээ.
234 Бие нь тэнхрэхэд хэрэгтэй. Эмээ нь ойрдоо ядраад байгаа юм. Эртхэн гарсан нь дээр. Болгоомжтой яваарай. Замаасаа гарч болохгүй шүү. Мод чулуунд бүдэрч унаад сүүгээ асгачихна. Тэгвэл эмээдээ юугаа хэлэх билээ. Эмээгийндээ оронгуутаа л "Өглөөний амгаланг айлтгая" гэж мэндлэхээ мартав.
235 Ийшээ тийшээ ширтээд л эмээгээ хайхрахгүй байв даа гэж гэнэ. Улаан малгайт "За, ээжээ санаа зоволтгүй ээ. Захисан үгнээс тань би гарахгүй ээ" гээд ээждээ үнсүүлчхээд замдаа гарчээ. Эмээгийнх нь тосгоноос холгүй, ойд байдаг юмсанж. Охин ойн зөрөг замаар алхаж явтал гэнэт урдаас нь чоно гараад иржээ.
236 Урдаас чинь тосоод алаглан байгаа цэцэгсийг хараач. Чи тэднийг огт анзаарахгүй, ойн шувуудын жиргээг ч сонсохгүй байх юм. Яг л сургуульдаа явж байгаа юм шиг, нэг л замаар гэлдрээд байвал ойд хичнээн хөгжилтэй сайхан байдгийг олж харж чадахгүй шүү дээ гэжээ. Улаан малгайт ч эргэн тойрноо анзааран харж гэнэ.
237 Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж гэнээ. "Тэвэр дүүрэн цэцэг эмээдээ бэлэглэвэл яасан их баярлах бол. Тэгээд ч одоо эрт байна шүү дээ" гэж Улаан малгайт бодоод замаасаа гарч цэцэг түүж эхэлжээ. Нэг цэцэг тасдаж аваад л өндийхөд дахиад цаана нь бүр гоё цэцэг харагдах юм гэнэ.
238 Хаалганыхаа бариулыг доош нь сайн дар. Хялбархан онгойчихноо. Эмээд нь босох ч тэнхэл алга гэжээ. Ингээд л чоно хаалгыг нь нээж ороод эмгэний ор луу харайн очиж хүүе гэхийн завдалгүй хөөрхий хөгшнийг залгичихаж гэнэ. Тэгээд хувцас, малгайг нь өмсөж оронд нь орж хэвтээд хөшгийг нь татаж гэнэ.
239 Яг энэ үед ойд хуй салхи дэгдэн Улаан малгайтын түүсэн цэцэгсийг шүүрээд явчих шахаж гэнэ. Ой шуугих чимээнээр охины сэтгэлд ч айдас төрж эргэж замдаа ороод эмээгийнх рүүгээ яаран алхжээ. Эмээгийндээ очиход үүд нь онгорхой, гэрт нь орвол ямар ч чимээ аниргүй байх юм гэнэ.
240 Арай өвдчихсөн юм биш байгаа" гээд гэрт нь оржээ. Тэгтэл харин чоно эмгэний орон дээр хурхираад унтаж байна гэнэ. "Аа муу ховдог саарал энд хэвтэж байдаг вий. Чамайг ч их удаан хайсан даа" гээд анчин буугаа тулган буудах гэснээ "Энэ чинь арай эмгэнийг залгичихсан юм биш байгаа.
241 Гэтэл дотроос нь нэг улаан малгай цухуйж гэнэ. Ахиухан том зүстэл Улаан малгайт үсрэн гарч иржээ. Охин гарч ирээд "Би ямар их айсан гэж сананаа. Чонын гэдсэн дотор яасан аймаар харанхуй, юутай муухай үмхий юм бэ" хэмээн бөмбөлзтөл чичрэн уйлж гэнэ. Тэгээд анчинтай хамжин чонын гэдэснээс эмээгээ гаргаж авлаа.
242 Улаан малгайт самбаачлан гүйж чонын гэдсэнд хэд хэдэн чулуу авчирч хийжээ. Анчин ч амжиж гэдсийг нь оёж гэнэ. Чоно сэрээд зугтаах гэсэн боловч хүнд чулуугаа даасангүй шургачин унаад үхчихжээ. Эмээ нь ач охиноо харангуутаа л тамир тэнхээ орон босч ирээд тэд тэврэлдэн уулзаж баяр хөөр болж гэнээ.
243 Ингээд хоёулаа амь насыг нь аварсан анчинд талархлаан илэрхийлж хамтдаан суугаад халуун хуушуур идэж, шинэхэн сүү ууцгаажээ. Тэр цагаас хойш Улаан малгайт "Ээж маань болохгүй л гэсэн бол ойгоор явахдаа, ер нь хаашаа ч явсан замаасаа хэзээ ч гарч байхгүй юм шүү" гэж бодох болж гэнээ.
244 Тэгж явсаар тэд өвс ногоо тэгширсэн үзэсгэлэнт нутагт ирцгээв. Тэд тэнд нутаглаж усны сайнаар умдаалж, өвсний сайныг идэж, хужрын сайныг долоон хөөцөлдөн тоглодог байлаа. Гэтэл тэрхүү голын хөвөөн дээр галууны долоон өндөг байсныг сүргийхэн мэдэлгүй хага гишгэж орхижээ.
245 Гэвч ижил сүрэг нь цуутын цагаагч гүүний үгэнд оролгүй бяцхан шувуудыг басамжлан дооглосоор зугаа цэнгэлээ үргэлжлүүлжээ. Гэтэл маргааш өглөөний ургахын улаан нарнаар үнэхээр шувуун сүрэг ирж цуутын цагаагч гүүний далан хоёр ижил, дархан хул азаргыг нь тоншиж алаад дуусгажээ.
246 Гэвч хорсож бухимдсан шувуун сүрэг эх хүү хоёрыг хөнөөх гээд бүслэн довтлохоо зогссонгүй. Ингэсээр тэдний байлдах сум нь цөөрч зөвхөн нэг талаас нь харван довтлох болов. Хойд талаас нь довтлоход цуутын цагаагч гүү унагаа урд талдаа авч хамгаалав. Өмнө талаас нь довтлоход унагаа хойд талдаа авч хамгаалжээ.
247 Ингэсээр шувуун сүрэг ч залхаж ядраад, сум зэвсэг нь ч элэгдэж дуусаад, цуутын цагаагч гүүг унагатай нь хамт орхиод буцжээ. Цолмон цооохор унагаа эсэн мэнд авч үлдсэн цуутын цагаагч гүү гурван жилийин цаана байгаа нутгийн зүг буцахаар сарын газрыг өдрөөр өдрийн газрыг сараар товчлон явав.
248 Ар газраар битгий яваарай шуурга ихтэй учраас чоно эргээд байдаг юм шүү. Өвөр газар унтаж яваарай. Нөмөртэй дулаахан байдаг юм. Айлын үүдээр битгий гараарай. Хүүхэд нохой ээрээд явуулдаггүй юм. Тиймээс араар нь тойрч гараарай. Нүүсэн айлын буурин дээр битгий хоноглоорой, зүү тэвнэ шорлоод цоо хатгачиж мэднэ.
249 Ижил сүрэгтэйгээ явахдаа заавал захад нь идээшилж байгаарай. Харин ус ууж цангаагаа тайлах бол хамгийин түрүүнд орж байгаарай. Адууны сүүлд орвол эзэн нь зодож цохиод хэцүү байдаг юм. Харин дунд орвол дайрч өшиглөж алчих гээд амаргүй. Хүү минь ээжийнхээ булшин дээр гурван жил болоод ирээрэй.
250 Цолмон цоохор унага ганцаар үлдээд ээжийнхээ захисныг мартчижээ. Ар газар унтахад нь салхи шуурга дааруулж чоно барьж идчих гээд амаргүй байлаа. Цолмон цоохор унага "Ээжийн минь захисан үг юутай үнэн билээ" хэмээн байн байн уйлсаар өвөр газар амгалан тайван унтаж амардаг болов.
251 Ижил сүргийнхээ өмнө гараад ус уувал хамгийн тунгалаг сэрүүн усыг уух ажээ. Олон адууны сүүлд орж яваад нэг удаа эзэнд нь зодуулж нүдүүлэн золтой л бэртэж гэмтсэнгүй. Тэгэхээр нь унага нуун нуун уйлсаар сүргийн голд ороод явтал тал талаас нь өшиглөж тийрч алчих гээд амар заяа үзүүлсэнгүй гэнэ.
252 Ингээд унага ээжийнхээ үгийг эргэж нэг санаад ижил сүргийнхээ захад нь гарч үзвэл эзэн хүнд нь зодуулалгүй ижил сүрэгтээ өшиглүүлэлгүй өвсний шинийг идэж ая тааваараа явах болжээ. Ээжийн минь хэлсэн үг юутай үнэн байж вэ гэж бодсооор унага толгойгоороо тоглож тоосноосоо бусагасаар гурван жилийн нүүр үзэв.
253 Эрэмгий мэргэн хүү хээрийн салхинаас өөр зүйл нуруун дээрээ гаргаж үзээгүй Цолмон цоохор унагыг барьж аваад мөнгөн тоногоор чимэглэв. Тэгээд уулыг тал болтол талыг там болтол бусгасан унагыг номхотгож авав. Ингэж эзэн нь морио таньж морь нь эзнээ таньснаар унага айх аюулгүй амар сайхан амьдрах болжээ.
254 Түүнээс хойш гахай өдөр бүр зааныд очиж нэг навч авч идээд байсан чинь нэг мэдэхэд таргалаад бие нь томорч, заантай төстэй ч юм шиг болоод иржээ. Бас нилээд хугацаа өнгөрсөн хойно үзвэл гахай бүр бүдүүрч, хошуу нь уртсаж, жижигхэн соёо ургаад нүд, чих нь ч гэсэн заантай адилхан болсоор байв.
255 Нэгэн орой гахай хоол олж идэхээр ойд очиж модны үндэс ухаж гарав. Түүний хошуу нь урьдынхаасаа огт өөр, хүчирхэг том амьтан болсон нь илт байсанд гахай бүр ч сагсууран хошуугаа ээтийлгэн ийш тийш харайлгаж, газар онгилж тургиж байхыг хавь ойрын амьтад үзээд ойртож чадахгүй айж байлаа.
256 Би чамайг том болгох гэж дэмжиж оролдоод байхад харин чи өөрийгөө бүр ихэд бодоод эцэстээ өөрийгөө надтай зүйрлэх гэж санаархаж байгаа бий. Чи өөрийгөө надаас том хүч чадалтай амьтан болчихлоо гэж санаж байна уу? Тэгэхгүй шүү. Үүнээс хойш чамд ид шидтэй навчаа өгөх өө болилоо гэчихээд явчихжээ.
257 Гурван зүйлийг сурлаа. Эхний нэг жилд нь үсэг бичиг сурлаа. Хоёр дахь жилд нь дуу дуулж хөгжим дарж сурлаа. Гурав дахь жилд нь шатар тоглож сурлаа гэж... хэлжээ. Ингээд гурвуулаа хуучин ёсоороо амьдран суужээ. Нэгэн өдөр хэсэг аянчин явж байгаад тэр айлын ойр ирээд бууж үдлэв.
258 Ноён "Энэ муу хүү намайг алт мөнгөгүй гэж басамжилж байна. Үүнээс сүүлд хариугаа авна" гээд нэг тулам алт аав ээжид нь өгөөд нөгөө хүүг тулманд хийж нэг бичиг бичиж толгойных нь үсэнд уяад туламныхаа амыг үдээд "Манайд аваачиж тушаа" гээд хоёр зарлагаар явуулжээ. Тэгээд хоёр зарлага хүүг аваад буцаад явжээ.
259 Хүү замдаа тулман дотор хачин сайхан дуу дуулж явж гэнэ. Хоёр зарлагын сэтгэл уярч өрөвдөөд туламнаас нь гаргаад ил авч явах болжээ. Гурвуул явсаар нэг их зэгстэй голын дэргэд үдлэжээ. Хүү тэр зэгснээс нэгийг авчирч лимбэ хийгээд гайхамшигтай сайхан лимбэдэж гэнэ. Хоёр зарлага чагнасаар байгаад унтчихжээ.
260 Түүний нь аваад оронд нь "Үүнийг манай гэрт суулгаж сайхан хоол өгч дураар нь байлгаж сайн асарч бай" гэж бичээд үсэндээ уячихжээ. Тэгээд өнөөх хоёр зарлага сэрээд хүүг дагуулан цааш явсаар ноёны гэрт ойртохын үед хүүг тулманд нь хийж үдээд аваачиж захирагчид нь тушаажээ.
261 Тэр хаан өөртэйгээ шатар тоглоод хожигдсон хүний толгойг авдаг юм гэж нөгөө хүн хэлжээ. Үүнийг сонсоод хүү "Би нэг жил шатрын сургууль хийж шатар сурсны хэрэг юу билээ. Энэ хаантай нэг нүүгээд үзье. Ер нь энд удаж байж бүтэхгүй байх" гэж бодоод нэг өдөр баруун хамар дээр гарч гэнэ.
262 Дараа нь нэг тоглоод хүү хожоод хэлэлцээр ёсоор хааны толгойг тас цавчжээ. Хааны түшмэлээс эхлээд хавь ойрын нь амьтад тэр хүүд их баярлаж гэнэ. Тэр хаан өдөр бүр нэг хүнтэй заавал шатар тавьж толгойг нь авдаг байсан учраас ойр хавийн хүн амьтан маш их дургүйцэх болсон юмсанж.

Связаться
Выделить
Выделите фрагменты страницы, относящиеся к вашему сообщению
Скрыть сведения
Скрыть всю личную информацию
Отмена