| 1 |
Итгэлдээ хөтлөгдөн Мосег хамгаалсан хүмүүс Хэвлэмэл ИОСЕФ нас бараад жар гаруй жил өнгөрч байв. Ехова хэнээр дамжуулан египетчүүдийг өлсгөлөнгөөс аварсныг тэд мартжээ. Тэр үед шинэ фараон захирч байсан бөгөөд тэрбээр израйлчуудаас айж, тэднийг үзэн ядаж байв. Ехова израйлчуудыг ивээж өнөр өтгөн болгож байлаа. Харин египетчүүд тэднийг боолчилж, харгис хэрцгий хандаж байжээ. Хэдий израйлчууд боолчлогдож байсан ч өсөн нэмэгдсээр байв. Тэгээд фараон их хорон арга хэрэглэдэг. Тэрбээр Шифра, Пуа хэмээх хоёр эх баригч еврей эмэгтэйг дуудан авчруулжээ. Тэгээд эрэгтэй хүүхэд мэндэлбэл амийг нь хөнөө гэв. Бүхэл бүтэн улс орны хамгийн дээд эрх мэдэлтэй хаан хүн тэдэнд тушаал буулгахад ямар санагдсан бол? Гэхдээ зоригт тэр хоёр эмэгтэй «жинхэнэ Бурхнаас эмээдэг» байв. Орчлон ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн хуулийг зөрчихийг тушаах эрх мэдэл ямар ч хүнд, тэр байтугай хүчирхэг захирагч хүнд ч байхгүй гэдгийг тэр хоёр сайн мэдэж байсан. Бурхнаас эмээдэг байсан тул Пуа Шифра хоёр огтхон ч айж хулчийгаагүй билээ. Тиймээс тэд «Египетийн хааны тушааснаар» үйлдээгүй юм. Харин ч чадах ядахаараа аль болох олон хүүхдийн амийг аварсан. Фараоныг уурлан хилэгнэхэд ч ухаалаг байж, юу хийснээ хэлээгүй. Ехова энэ бүхнийг харж байлаа. Тиймээс «Бурхан тэр эх баригчдад сайнаар хандсан» бөгөөд тэднийг гэр бүлтэй болгожээ. Эх баригч эмэгтэйчүүд, аав ээж нь, эгч нь зоригтой байж чадаагүй бол нялх Мосед юу тохиолдох байсан бол? Фараон төлөвлөснөөр нь болоогүйг мэдээд бас нэг өөр харгис тушаал гаргадаг. Тэр нь нялх эрэгтэй хүүхэд болгоныг Нил мөрөнд хаях байв. Өр өвтгөм тэрхүү хар бараан цаг үед Амрам, Иохебед гэдэг еврей хос их хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болжээ. Тэр хоёр Мириам, Аарон гэдэг хоёр хүүхэдтэй байсан бөгөөд Иохебед жирэмсэлж гурав дахь хүүхдээ тээжээ. Тэр хоёр хүү төрвөл ямар аюул учрахыг мэдэж байлаа. Гэтэл хүү мэндэлдэг. Тэд хүүгээ аль болох удаан нуухыг хичээж байв. Энэ нь тийм ч амар байсангүй. Хүүгээ гурван сар хүрэхэд нь Иохебед сагс авч барагшин, давирхайгаар бүрээд хүүгээ дотор нь хийдэг. Тэгээд сагсанд хийсэн хүүгээ авч яван Нил мөрний зэгсэн дунд нуув. Бяцхан охин Мириам зайдуухан нуугдаад дүүгээ ажиглаж байлаа. Нил мөрний эрэгт Иохебед хүүгээ зэгсэн сагсанд хийхээр бөхийж байна. Хажууд нь Мириам зогсоно. Тун удалгүй, фараоны охин усанд орохоор Нил мөрөн рүү ирэв. Тэрбээр сагсыг олж хараад, авчруулахаар шивэгчин охиноо явуулжээ. Гүнж сагсыг нээгээд хартал хайр татам хөөрхөн хүү уйлж байх нь тэр. Фараоны охин хүүг өрөвдсөндөө өргөж авахаар шийджээ. Харин түүнд хүүхэд хөхүүлж өгөх хүн хэрэгтэй байлаа. Сэргэлэн охин Мириам зориг гарган гүйн очиж, хүүхдийг хөхүүлэх хүн олж өгье гэдэг. Фараоны охин ч зөвшөөрөв. Тэгээд Мириам ээжийгээ дагуулаад иржээ. Ийнхүү Иохебед хайрт хүүгээ айх аюулгүй асарч хамгаалах боломжтой болсон. Бүр цалин хөлс авсан гээд бод доо. Амрам Иохебед хоёр хүүдээ Еховагийн тухай заахын тулд чадах бүхнээ хийсэн нь гарцаагүй. Ингээд фараоны охинд хүүгээ буцааж өгөх цаг болжээ. Египетийн гүнж хүүг Мосе гэж нэрлэв. Итгэлтэй байж, эр зориг гаргасан Амрам, Иохебед, Мириам нарыг Ехова шагнасан болов уу? Мэдээж шагнасан. Амрам Иохебед хоёр Мосегийн ах эгч хоёрыг Еховагийн үнэнч үйлчлэгч болгон өсгөн хүмүүжүүлдэг. Мөн Ехова Мосег хэрхэн хамгаалж байгааг ч харсан. Мосе өсөн торниж, эрийн цээнд хүрээд ямар хүн болсныг аав ээж хоёр нь үзэж чадсан болов уу? Энэ талаар Библид тодорхой бичээгүй. Харин Мириам Аарон хоёр дүүгээ ямар хүн болсныг мөн Ехова дүүгээр нь дамжуулан ямар гайхамшгууд үйлдсэнийг нүдээрээ үздэг. Еховад мөр зэрэгцэн үйлчилж байсан эгч дүү гурвын итгэл, эр зориг үнэхээр онцгой билээ. Дараагийн бүлэгт, Мосе ямар нөхцөл байдалд өсөж торнисон хийгээд хэрхэн Еховад үйлчлэх шийдвэр гаргасныг нь авч үзнэ. Библиэс унших хэсэг: Египетээс гарсан нь 1:6—2:10 Үйлс 7:17–21 Еврей 11:23 Бодож үзье Эх баригч хоёр эмэгтэй мөн Мосегийн гэрийнхний зоригтой байсан нь юунаас харагддаг вэ? Хариулт Судалж мэдье 1.Энэ үйл явдлын талаар бичигдсэн зүйлс үнэн зөв гэдгийг батлах археологийн ямар баримт байдаг вэ? (g04 4/8 4 ¶4–5 ¶1) Хариулт 2.Еврей хүүхдүүдийг алах фараоны тушаал мөн зэгсэн сагсны тухай Библид бичигдсэн зүйлс үнэн зөв гэдгийг юу баталдаг вэ? (g04 4/8 6 ¶1-2) А Хариулт Зэгсээр завь хийж буй Египет залуу Christine Osborne Pictures/Alamy Stock Photo ЗурагА:Өнөө үед ч зэгсээр завь хийдэг. 3.Эх баригч еврей эмэгтэйчүүдийн талаар юу мэдэх боломжтой вэ? Ехова тэднийг хэрхэн ивээсэн бэ? (хц03 11/1 х. 3 д/м 3–4; it «Эх баригч») Б Хариулт Эх баригч хоёр эмэгтэй дөнгөж төрсөн нярай хүүг нууж байна. Тэдний нэг нь нярай эрэгтэй хүүхдүүдийг хайн хаалга тогшиж буй Египет цэргүүдийг болгоомжтой ажиглан зогсоно. ЗурагБ 4.Мириам өтөлсөн үедээ ч итгэлийн ямар сайхан жишээ үлдээсэн байдаг вэ? (ijwia өгүүлэл 7 д/м 14–18) Хариулт Мэдэж авах сургамж Эцэг эхчүүд Амрам Иохебед хоёроос юу юу мэдэж авах вэ? Хариулт Мириамын үлгэр дуурайл дүүтэй хүүхдүүдэд ямар ач тустай вэ? В Хариулт Зургийн тайлбар: Бяцхан Мириамын талаар судалж буй эгч дүү хоёр. Цуврал зураг. Библийн үйл явдлыг зурж байгаа жоохон дүүгийнхээ хажууд эгч нь ном уншиж байна. Нөгөө эгч дүү хоёр салхинд гарангаа хөгжилтэйгөөр ярилцаж явна. Цуглаан дээр хариулж байгаа эгчийгээ бяцхан хүү инээмсэглэн харна. ЗурагВ Шифра Пуа хоёр шиг зоригтой болъё гэвэл яах хэрэгтэй вэ? Хариулт Тунгаан бодъё Энэ бүлгээс Еховагийн талаар юу мэдэж авсан бэ? Хариулт Энэ түүх Еховагийн санаа зорилготой ямар холбоотой вэ? Хариулт Тэднийг амилахаар юуны тухай асуумаар байна вэ? Хариулт Таны мэдлэгт Фараоны зарлигийг дагаагүй эмэгтэйчүүдийн үлдээсэн үлгэр дуурайл ямар сургамжтай вэ? «Еховагийн зүрхийг баярлуулсан эмэгтэйчүүд» (хц03 11/1 х. 3 д/м 3–5) Хүмүүн захирагчаас илүүтэйгээр өөрт нь захирагддаг хүнийг Ехова харж ханддаг уу? Бид Еховагийнх (6:56) |
Комментарии