X
Пользователь приглашает вас присоединиться к открытой игре игре с друзьями .
[{{mminutes}}:{{sseconds}}] Ожидаем начала...    
Тэнгэр элч Мариа дээр ирсэн нь
(0)       Используют 2 человека

Комментарии

Ни одного комментария.
Написать тут
Описание:
Тэнгэр элч Мариа дээр ирсэн нь
Автор:
dagandrew
Создан:
19 сентября 2026 в 09:29
Публичный:
Нет
Тип словаря:
Тексты
Цельные тексты, разделяемые пустой строкой (единственный текст на словарь также допускается).
Содержание:
1 Тэнгэр элч Мариа дээр ирсэн нь ЭНЭ сайхан бүсгүйг Мариа гэдэг. Назар хотод суудаг израиль хүн. Бурхан түүнийг маш сайн хүн гэж мэднэ. Тийм ч учраас Габриел гэдэг тэнгэр элчээ түүнтэй яриулахаар илгээсэн юм. Габриел Мариад юу гэж хэлэхээр ирснийг чи мэдэх үү? Үзэцгээе.
2 Габриел түүнд: «Онцгой ивээлтэй эмэгтэй минь, сайн байна уу? Ехова чамтай хамт байна» гэв. Мариа тэнгэр элчийг урьд нь хэзээ ч харж байсангүй. Юу хэлэх гээд байгааг нь ойлгоогүй учраас Мариагийн сэтгэл түгшжээ. Харин Габриел тэр дор нь түүнийг тайвшруулав.
3 — Бүү ай, Мариа. Чи Еховагийн сэтгэлд нийцсэн. Тийм учраас тэр чамд нэгэн гайхамшигтай зүйлийг хийх гэж байна. Чи удахгүй хүүхэдтэй болно. Тэгээд түүнийгээ Есүс гэж нэрлэнэ гэлээ.
4 Габриел цааш нь: «Энэ хүү агуу Нэгэн болох ба Хамгийн дээд Бурхны Хүү гэж нэрлэгдэнэ. Ехова түүнийг Давид шиг хаан болгоно. Гэхдээ Есүс мөнхийн хаан болж, үүрд хаанчилна!» хэмээн тайлбарлав.
5 Мариа: «Яаж ийм юм болох билээ? Би гэрлээгүй шүү дээ. Би эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаагүй юм чинь яаж хүүхэдтэй болох юм бэ?» гэж гайхан асуув.
6 Габриел: «Бурхны хүч чам дээр бууна. Тиймээс хүүхдийг Бурхны Хүү гэж дуудах юм» гэж хариулаад: «Хамаатныхаа Елизабетыг сана даа. Хүмүүс түүнийг хүүхэд төрүүлэхээсээ өнгөрсөн гэж ярилцдаг байсан. Гэвч удахгүй хүү төрүүлнэ. Тэгэхлээр Бурханд чадахгүй юм гэж байхгүй байгаа биз дээ» хэмээн нэмж өгүүлэв.
7 Тэр даруй Мариа: «Би Еховагийн шивэгчин мөн билээ! Таны хэлснээр болох болтугай» гэсэнд тэнгэр элч явж одлоо.
8 Мариа Елизабет уруу очихоор яаран явлаа. Елизабет Мариагийн дууг сонсмогц хэвлийд нь байсан хүүхэд баярлан хөдөлжээ. Елизабет Бурхны сүнсээр дүүрч, Мариад: «Чи бол хамгийн их ивээл хүртсэн эмэгтэй» гэж хэллээ. Мариа Елизабеттай гурван сар орчим хамт байгаад, дараа нь гэртээ харихаар Назар уруу явлаа.
9 Тэр, Иосеф гэдэг хүнтэй суух гэж байсан билээ. Гэтэл Иосеф Мариаг хүүхэд төрүүлэх гэж байгааг нь мэдэнгүүтээ түүнтэй суухаа болихоор шийдэв. Тэгэхэд нь Бурхны тэнгэр элч түүнд: «Мариаг эхнэрээ болгохоос бүү ай. Яагаад гэвэл хүүг Бурхан өгсөн юм» гэлээ. Тийм болохоор Мариа Иосеф хоёр гэрлэж, Есүсийн төрөхийг хүлээж байлаа.

Связаться
Выделить
Выделите фрагменты страницы, относящиеся к вашему сообщению
Скрыть сведения
Скрыть всю личную информацию
Отмена